БРИГАДА КЛУБ

Намайг О.Тэмүүлэн гэдэг. (БРИГАДА авто клубын үүсгэн байгуулагч, админ)

Анх 2015 онд 10 найзынхаа хамт энэ клубээ байгуулж байсан бол өнөөдөр 62,000 дагагч гишүүн, 300 гаран үндсэн гишүүнтэй Хайбрид автомашин, ялангуяа Prius-н байнгын үйл ажиллагаатай facebook group, авто клуб болжээ.

Оросын “Бригада” цуврал УСК үзэх бүрдээ үзэл бодол, санаа зорилго нэг залуучуудыг нэтгэж нийгэмд төдийгүй нэг нэгэндээ тус дэм болдог клуб байгуулахаар зорьж, машин техникийн хоббигоо дагаж social орчинд авто групп нээсэн.

Эхэндээ зөвхөн Prius-д зориулсан групп байсан бол гишүүдийнхээ хүсэлтээр АВТО КЛУБ болж зохион байгуулалтад орж нэгдсэн цугларалт өдөрлөг хийх, сайн үйлсийн аян өрнүүлэх, гишүүддээ хөнгөлөлт урамшууллын Лояалти хөтөлбөр хэрэгжүүлэх зэргээр үйл ажиллагаа маань тогтворжоод байна.

Одоо манай клубд Benz, BMW, NOAH, MARK X, ALPHARD зэрэг маш олон төрлийн машинууд нэмэгдэж авто угаалга, авто сэлбэг, фитнес клуб, ресторан, авто үйлчилгээ зэрэг 36 бизнесийн байгууллагатай хамтран ажиллаж 5%~15% хүртэл хөнгөлөлттэй үнээр БРИГАДЫН ахан дүүс гишүүд үйлчлүүлж байна .

Бид жил бүрийн 6 сарын 1, 9 сарын 1-нд гэр хорооллын амьдралын боломж тааруу гэр бүлийн хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл, гарын бэлэг бэлдэж тараадаг уламжлалтай төдийгүй зуны амралт зугаалгын үеэр Туул голийн сав газруудаар хог түүж байгаль орчиноо цэвэрлэх аяныг клубын гишүүдийн хамтаар хийдэг.

Мөн MY CLUB-тай хамтарч 500 мод тарьсан. Манай клубын үүд хаалга Хайбрид машинтай, эерэг үзэл бодолтой жолооч бүрт нээлттэй бөгөөд гишүүд өөр хоорондоо хүндэтгэлтэй харьцаж, замын хөдөлгөөнд оролцохдоо логотой нэгнийхээ урдуур дайрахгүй гэсэн дүрэм үйлчилдэг.

Ер нь фейсбүүкд идэвхтэй админ, модераторуудтай группууд тодорхой зорилготой үйл ажиллагааг өргөн цар хүрээтэй явуулж чаддаг. Гэтэл зарим групп, авто клуб нэрийн дор зөвхөн зар байршуулах төдий л ажиллаж байгаа харагддаг. “БРИГАДА” клуб бол гишүүддээ зориулж ЛОЯАЛТИ ГИШҮҮНИЙ КАРТ өгч аль болох олон төрлийн хөнгөлөлт урамшуулал олгохыг зорьдог.

Бид хамтдаа, бүхнийг өөрсдийн гараар бүтээн байгуулж, өөрсдөө хийж бүтээнэ гэсэн хүсэл зорилготой хамт олон бүрдэж байгаад үүсгэн байгуулагчийн хувьд сэтгэл хангалуун таатай байдаг.