БЕНЗИН ХЭМНЭЛТИЙН ТӨЛӨӨ

Системийн ажилллагаа хэвийн бус болсноор доорх асуудлыг дагуулж эхэлдэг. Тиймээс өвлийн хүйтэнд өөрөөс шалтгаалах бүх үйлчилгээг хийж, идэлтийн эсрэг тэмцээрэй.

Свечэ муудах - Хэмнэлт 0.5-3 литр

Свечэний оч хаях хэсэг нь мотор ажиллах үед байнгын элэгдэлд орж байдаг тул свечэг заасан хугацаанд тогтмол сольж байх шаардлагатай

Холимгийн хаалтны бохирдол - хэмнэлт 0.2-1 литр

Холимгийн хаалт бохирдсоноор хөдөлгүүрт хангалттай агаар орж чадалгүй агаар болон шатахууны харьцаа алдагдаж эхэлдэг.

Агаар шүүгч - Хэмнэлт 0.5-0.8 л

Муудсан агаар шүүр нарийн тоосыг шүүж чадалгүй хөдөлгүүрт оруулснаар гэмтээх, шатахуун идэх нөхцөл байдлыг үүсгэдэг

Түлшний систем бохирдол - Хэмнэлт 20%

Хэвийн хэмжээнээс хэт их шатахуун зарцуулж байвал шалгуулах шаардлагатай

Инжекторын бохирдол 0.5-1.5 литр

Шатахууныг маш нарийн ширхэгтэйгээр тоосруулан цацах үүрэгтэй эд анги юм. Удаан эдэлгээний явцад бохирдсоноор хөдөлгүүр доголдох, шатахуун зарцуулалт нэмэгдэх зэрэг сөрөг үр дагавартай.

Дугуйн хийн даралт 4%

Хийн даралт тохиромжгүй байх үед машин шаардлагагүй хүчийг гаргаснаар шатахуун зарцуулалтыг нэмэгдүүлдэг

ШАТАХУУНД ХЭМНЭЛТТЭЙ 10 ЗӨВЛӨГӨӨ

Хэрвээ та хэмнэлт хийхээр шийдсэн бол өөрийн жолоодох арга барилаа ч гэсэн өөрчлөх шаардлагатай. Ингээд доорх 10 зөвлөгөөтэй танилцаарай. 

1. Бага хаазаар хөдөлгөөнөө эхлүүлэх - Хэмнэлт 11%

Та зөөлөн бага хаазаар хөдөлгөөнөө эхлэх нь аюулгүй бөгөөд шатахууны хэмнэлтийг бий болгодог. Ойролцоогоор 20км/ц хурдыг 5 секундэд авахаар хөдөлгөөнийг аажуухан эхлүүлнэ үү.

Ингэснээр та шатахуунаа 11% хэмнэх болно.

2. Огцом хурд авах, огцом тоормослохоос татгалзах - Хэмнэлт 6%

Хурдны өөрчлөлт ихтэй жолоодлого нь шатахуун зарцуулалтыг эрс нэмэгдүүлдэг. Автомашины хоорондын зайг хангалттай барьж, огцом хурд хассан болон огцом хурд нэмсэн жолоодлого хийхгүй байна уу. 

Хурдны өөрчлөлт ихтэй жолоодлого нь хотын гаднах замд шатахуун зарцуулалтыг ойролцоогоор 6% ихэсгэдэг. 

3. Хаазнаас хөлөө салгах - Хэмнэлт 2% 

Та хаазны гишгүүрээс шууд тоормос гишгэлгүйгээр эртнээс хаазнаас хөлөө салгаж аажмаар хурдаа хасна уу. Хөдөлгүүрийн тоормосыг тогтмол ашигласнаар хөдөлгүүрт шаардагдах шатахууны хэмжээ буурч шатахуун зарцуулалт багасна.

Энэ үйлдлээр шатахуун зарцуулалтаа 2% бууруулах боломжтой. 

4. Air condition-ын хэрэглээг багасгах - Хэмнэлт 12% 

Кондишний мотор хөдөлгүүрт нэмэлт ачаалал болсноор, хөдөлгүүр илүү их энерги гаргах шаардлагатай болдог. Ингэснээр шатахуун зарцуулалт нэмэгддэг.

Гадаа +25С хэмээс их дулаантай үед кондишн хэрэглэхэд ойролцоогоор 12%-р шатахуун зарцуулалт нэмэгддэг байна. 

5. Удаан нормальдахгүй байх - Хэмнэлт 130 мл 

Хүн хүлээх, ачаа буулгах зэргээр машин зогсож байх үед автомашинаа унтрааж байгаарай.

10 минут асаалттай зогсоход ойролцоогоор 130 мл шатахуун зарцуулагддаг.

6. Хөдөлгүүр халаах хугацаагаа тааруулах - Хэмнэлт 160 мл 

Автомашиныг халаасны дараа хөдөлгөөнийг эхлүүлэх нь хөдөлгөөнд оролцох үеийн шатахуун зарцуулалтыг сайжруулдаг ч машинаа халааж удаан зогсох нь шатахууны нийт зарцуулалтад сөргөөр нөлөөлнө.

5 минут халаахад ойролцоогоор 160 мл түлш зарцуулдаг байна. 

7. Замын түгжрэл, орон нутгийн замын талаарх мэдээллийг сайтар ашиглах - Хэмнэлт 14% 

Түгжрэлд орох, холын замд төөрч илүү явалт хийх нь шатахуун зарцуулалтад муугаар нөлөөлнө. Замын хөдөлгөөний нөхцөл байдлын мэдээлэл болон цагаа зөв төлөвлөснөөр үнэт цагаа хэмнэх болно.

Та 50 минут явах замд 10 минут төөрөхөд (1 цагийн 10минут нь илүү явалт) 14% илүү шатахуун зарцуулах болно. 

8. Дугуйн хийн даралтыг тогтмол шалгаж байх - Хэмнэлт 2.5-4.8% 

Дугуйн хийн даралт бага байх нь шатахуун зарцуулалтад маш ихээр нөлөөлдөг. Дугуйн даралтыг зохистой хэмжээнд үйлдвэрлэгчээс заасан стандартынх нь дагуу байлгах нь шатахуун хэмнэх хамгийн үр дүнтэй арга юм.

Хэвийн хэмжээнээс 50кРа даралт бага байх нь хотын замд 2,5%, орон нутгийн замд 4,3%, хурдны замд 4,8% илүү шатахуун зарцуулна. 

9. Шаардлагагүй ачаа ачихгүй байх - Хэмнэлт 3% 

Шаардлагагүй, илүү ачаа тээвэрлэн явах нь шатахуун зарцуулалтыг нэмэгдүүлдэг учир жолооч та шаардлагагүй ачаагаа буулгана уу.

100 кг шаардлагагүй ачаанаас болж ойролцоогоор 3% илүү шатахуун зарцуулна. 

10. Замын хөдөлгөөний дүрмээ биелүүлэх - 31% 

Замын хөдөлгөөнд дүрмийн бус соёлгүй оролцох мөн бусдын хөдөлгөөнд саад учруулах газар машинаа байрлуулснаар түгжрэл үүсгэх үндсэн шалтгаан болж шатахууны илүү зарцуулалтыг бий болгоно.

Дунджаар 40 км/ц хурдтай явж байсан автомашины хурд 20 км/ц болоход шатахуун зарцуулалт 31% нэмэгдэнэ.

ҮНИЙН САНАЛ

Хэрвээ таны машинд тохирох свэчэ доорх зурганд байхгүй бол зураг дээрх утас болон каталогоос өөрөө шүүж шалгаарай.

Бензин хөдөлгүүрт тохиромжтой авто химийн сонголтууд

Дизель хөдөлгүүрт тохиромжтой авто химийн сонголтууд

Цэвэрлэгч бодис

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.