ЛАМБОРГИНИ КОМПАНИ МАСК, НҮҮРНИЙ ХААЛТ ҮЙЛДВЭРЛЭЖ ЭХЭЛЛЭЭ

Итали улс Коронавирусын гамшигт хүндээр нэрвэгдээд байгаа. Өчигдрийн байдлаар 110,574 тохиолдол бүртгэгдэж 13,155 өвчтөн нас барсан өндөр үзүүлэлттэй орны тоонд орсон явж байна.

Харин засгийн газрын зүгээс аюулт өвчинтэй тэмцэхийн тулд Ламборгини гэх мэт хувийн компаниудыг дайчилж эхлээд байна. Тэд амны хаалт болон нүүрний хаалт үйлдвэрлэж эхлээд байна.

Huracan болон Aventador загварын салоны хэсгийг оёдог үйлдвэрт оёж байгаа бөгөөд өдөрт 1,000 ш маск үйлдвэрлэх зорилготой байгаа аж. Харин нүүрний маскны хувьд 3D хэвлэлгч ашиглан карбон файберээр үйлдвэртээ хийж байгаа бөгөөд өдөрт 200 ш гаргах зорилттой байна. Эдгээр бүтээгдэхүүнийг Бологна хотын Sant'Orsola-Malpighi эмнэлэгт хандивлаж байгаа аж.  

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.