VALENTINO BALBONI ӨӨРИЙН ГЭСЭН ТЮНИНГИЙН КОМПАНИЙГ БАЙГУУЛЛАА
Lamborghini компанийн туршин нисгэгч Balboni - өөрийн цоо шинэхэн VB хэмээх компанийг байгууллаа. Ямартай ч эхний ээлжинд Aventador SV загварт зориулсан яндангийн системийн захиалгыг авах аж.
Тэрээр амьдралынхаа 40 жилийг Lamborghini машиныг тестлэхэд зориулсан бөгөөд Balboni нэрээр нь тусгай загварыг хүртэл компанийн зүгээс бүтээж бэлэг барьж байсан билээ. VB компанийн шинэхэн бүтээл нь титан бүтэцтэй тул ердөө 6.3 кг жинтэй, 30-хан ширхгийг үйлдвэрлэх юм байна. Одоогоор үнийн талаарх мэдээлэл ил болоогүй ч нэг системийг бүтээхэд 350 цагийг зарцуулсан гэхээр багагүй үнэтэй байх нь тодорхой юм.
Шинэ системийн танилцуулгыг энэ сарын сүүлээр болох Pebble Beach Concours d’Elegance наадамд танилцуулна.
Эх сурвалж: www.cardoctor.mn