ТАТАХ ХҮЧ VS ЛАМБОРГИНИ AVENTADOR АЛЬ НЬ ХУРДАН ВЭ?

Тогтмол хурдатгалтай хөдөлгөөний хамгийн хялбар, ойлгомжтой жишээ бол дэлхийн татах хүчний нөлөөгөөр хөдөлж байгаа хөдөлгөөн билээ.

Италийн эрдэмтэн Галилео Галилей аливаа биеийн чөлөөт уналт ба эгц дээш шидэгдсэн биеийн хөдөлгөөн нь g = 9.81 м/с2 хурдатгалтай шулуун жигд хувьсах хөдөлгөөн мөн гэдгийг нээсэн байдаг. Тэгвэл бодит амьдрал дээр суперкартай хүний агаараас чөлөөт уналт хийх үеийн хурдыг хэмжсэн сонирхолтой материалыг бэлдлээ.

Энэхүү туршилтыг хийхийн тулд бид Skydive буюу чөлөөт уналтыг хийдэг / зааж сургадаг төвд очиж хийсэн бөгөөд аюулгүйн малгай дээр байрлах FlySight GPS хэмээх төхөөрөмжийг ашиглан тооцоолол хийсэн юм.
Чөлөөт уналт хийхэд 2 төрөл байдаг бөгөөд үүнд "belly fly" буюу таван хошуу болж агаарт нисэх, мөн "free fly" буюу гараа биетэйгээ нэг хэмийн сум шиг болгож шумбах төрөл байдаг билээ.

Belly Fly нисэлтээд нисэхэд Free Fly нисэлтээс илүү удирдлагатай нисэж болдог, гэхдээ хурд арай багатай байдаг аж. Туршин нисэгч эхний ээлжинд чөлөөт суман уналтыг хийсэн бөгөөд 2 дахь удаад belly-fly стилээр 400 метр замыг туулсан ажээ.

Дээрх гаргаж ирсэн үр дүнг belly-fly стилээр гүйцэтгэсэн ба энэ нь үр дүн тооцоход илүү амар байсан юм байна. Нисэгч чөлөөт уналтын үед 321 км/ц-ийн хурдад Бугатти Вэйрон загвараас бүтэн 10 секундийн түрүүнд хүрч байсан ба хамгийн ихдээ 374 км/ц хүртэл хурдалсан байна.