LAMBORGHINI DIABLO

1990 оноос худалдаж эхэлсэн 2 хүний суудалтай супер кар төрөлд хамаарагдах загвар юм. Мөн л уламжлалт бухын нэрээр нэрлэсэн байна.

1970-1980 онд дэлхий даяар маш их алдаршиж байсан Countach загварын халааг авсан загвар юм.

Агаарын эсэргүүцэл багатай гэгддэг Countach-ийн хэлбэрийг үргэлжлүүлэн хэрэглэсэн. Эхний удаад дээш сөхөгддөг гэрлийг хэвээр ашилаж байсан бол дундаасаа энгийн ил гэрэлтэй хийж эхэлжээ.

  • Хөдөлгүүр нь 5.7 литрийн V12 DOHC 48 клапантай хөдөлгүүр байсан ба шинэчлэлтээр 6.0 литр болгон томруулжээ. Хөдөлгүүрийн байрлал дундаа бөгөөд урд талдаа хурдны хайрцагтай, тосны тэвштэй давхцан байрласан хагас голтой хойд хөтлөгчтэй гэдгээрээ онцлог байв.
  • Тэнхлэг хоорондын зай 2650 мм байсан нь Countach-aaс 150 мм-ээр урт болсон байна. Үндсэн каркас нь Countach загварт дугуй булан их байсан бол Diablo-д огцом ирмэгүүдтэй болсон.
  • Дотор хянах самбар нь эхэн үедээ өндөр байрлалтай байснаас урагш харах орчинг хязгааралж байсан тул шинэчлэлтээр хянах самбарыг намсгаж үзэгдэх орчинг нэмэгдүүлсэн юм.
  • Урд хойд крыло, хаалгууд нь хөнгөн цагаанаар хийгдсэн ба бампер, капот зэрэг нь Ламборгинийн өөрсдөө зохиосон материалаар хийгдсэнээр хөнгөн болсон юм. Хувилбарын хувьд нэлээн олон янзаар гарч байжээ.
  • VT: 4WD хувилбар.
  • SV: спорт шинжийг агуулсан хуучны стильтэй загвар бөгөөд суурь загвар болж байсан.
  • Iota: JGTC тэмцээнд зориулан 3 ширхгийг дахин сайжруулсан ба одоо 1 ширхэг нь нийтийн хэрэглээнд байгаа ажээ.
  • SE: 150 ширхэг хязгаарлагдмал тоотой хийгдсэн хувилбар.
  • SE30-IOTA: 150 ширхэг хийгдсэн SE загвар дотроо 20 ширхэг нь жинг нь хөнгөрүүлж уралдааны маягтай болгосон хувилбар юм.
  • GT: уралдааны зориулалттай загвар бөгөөд нийт 80 ширхгийг үйлдвэрлэсэн ба Аудид харъялагдахаас өмнө хийсэн сүүлчийн Diablo юм.
  • GTR: ”One make Race” уралдаанд зориулан 32 ширхэг үйлдвэрлэсэн боловч сүүлд нөөцөд байлгах үүднээс нийт 40 ширхэг үйлдвэрлэгдсэн юм.
  • 6.0: Хөдөлгүүрийн эзлэхүүнийг 6.0 литр болгон томруулж 550 м.х-тэй болгосон 4WD хувилбар.
    SVR: Уралдаанд зориулсан загвар.
  • JGT-1: JLOC тэмцээнээс JGTC тэмцээнд 2001 оноос 2004 он хүртэл оролцсон хувилбар.