ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МАШИН - МАУРИТИУСЫН БҮГД НАЙРАМДАХ УЛС
Ерөнхийлөгчийн машин цувралын энэ дугаарт Энэтхэгийн далайд орших Мауритиусын Бүгд Найрамдах Улсыг онцолж байна. Тус улс нь олон зуун жил Франц, Английн колоничлолоос тусгаар тогтнолоо зарласнаас хойш газар тариалан дээр тулгуурлаж байсан бол сүүлийн жилүүдэд аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүчний чиглэлийг идэвхтэй хөгжүүлснээр улсын хөгжил цэцэглэлтэд том хувь нэмэр болсон байна.
Мөн одоогийн Ерөнхийлөгч Ражкесжур Пурряаг-ийн нөлөө ч эдгээр өөрчлөлт шинэчлэлтэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа гэнэ. Тус улсын Ерөнхийлөгч ихэвчлэн BMW 7 серийн авто машин хөлөглөн явдаг бол түүний хамгаалалтын цуваанд мөн BMW 7 болон 5 серүүд дагалдан явдаг байна.