ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МАШИН - БЕЛЬГИЙН ВАНТ УЛС
Ерөнхийлөгчийн машин цувралын энэ дугаараар баруун Европт орших Бельгийн Вант улсын төрийн тэргүүний унааг онцолж байна.
Бельги нь тээврийн худалдаа маш өндөр хөгжсөн орнуудын нэг бөгөөд энэхүү үзүүлэлтэд газар зүйн байрлал нь чухал нөлөө үзүүлдэг. Учир нь Франц, Герман, Люксембург болон Нидерландтай хил залгаа оршдог. Бельгийн одоогийн Хаан Филлиф Леофолд байгаа бөгөөд өдөр тутмын албандаа Mercedes Benz S600 болон BMW 7 серийн машинуудыг сольж унадаг.