Суудлын бүрээсний үнийн санал 2026
YAW RATE SENSOR ГЭЖ ЮУ ВЭ?
Сүүлийн үеийн машинд шарвалтаас хамгаалах систем буюу VSC систем байдаг. Энэ систем нь машиныг хазайж байгаа, шарваж байгааг мэдрэхийн тулд Yaw-Rate мэдрэгчийг (машины төв цэгт байрладаг) ашиглаж мэдээллийг нь боловсруулдаг. Уг мэдрэгчийн ажиллагаа нь луужин шиг бөгөөд машин шарвах, хазайх зэргийг мэдэрч өнцгийн зөрүүг ECU-д мэдээлдэг. Үүнийг ECU рулын өнцгийн мэдээлэл, хааз, хурд зэрэгтэй боловсруулж дугуй тус бүрд очих тоормозны даралт болон хөдөлгүүрийн эргэлтийг тохируулдаг байна.
Эх сурвалж: www.cardoctor.mn
