МОТОРЫН БИТҮҮМЖ ГЭЖ ЮУ ВЭ? №206

Жолооч бидний анзаардаггүй нэгэн зүйл хөдөлгүүр дотор болж байдаг. Хөдөлгүүр доторх поршен дээш шахах үед оруулах, гарах клапан хаалттай байснаар ажлын хөндийд байгаа агаар шахагдаж даралт нэмэгддэг. Даралт нэмэгдэхийг дагаад шахагдсан агаарын температур халдаг. Энэ орчинд орж ирж байгаа агаар бензиний холимог төгс холилдох нөхцөлд бүрддэг бөгөөд очлуур бага зэрэг оч төдийхөн хаяхад энэ нь цаашаа дэлбэрэлт болж хувирдаг.

Хэрвээ хөдөлгүүрийн ажлын хөндийд даралт үүсэхгүй бол машин яагаад ч асдаггүй. Энэ даралтыг үүсгэхийн тулд дээд нударган гол доод тахир голын өнцөг таарч байх ёстой (гал тохируулах). Хэрвээ компрессор хөдөлгүүрт үүсэхгүй бол доорх шалтгаануудаас болно:

  1. Клапан сорогдох (сэтрэх, хайлж улайсах, үүр нь сэтрэх)
  2. Клапан гулзайх
  3. Поршенгийн кольц элэгдэх
  4. Гилц элэгдэх
  5. Гал алдагдах (ремений 1, 2 шүд алдагдах)
  6. Орчны температур хэт хүйтэн байх

Ихэнх бензин хөдөлгүүрийн компресс нь 10 кг/см2 даралт үүсгэж байдаг. Үүнээс доош буюу 5, 6-аас доош болвол агаар бензин холилдож чадахгүйгээс болж машин асдаггүй. Энэ даралт ямар байгааг зориулалтын багажаар свечэний нүхрүү хийж шалгадаг. Ойлгомжтой болгох үүднээс бичлэг орууллаа.