ЦАХИЛГААН ХҮЧ
Prius цувралын автомашиныг худалдаж авах нь цаашид мөнгөнд хэмнэлттэй байх болов уу?
Hybrid-ууд дэлхийн автомашины зах зээлийг эзэлсээр байна. Гэсэн хэдий ч эдгээр “эко” машинууд байр сууриа удаан хадгалж чадах болов уу?
ЯПОН ХЭМНЭЛТ
Хэрвээ эрүүл хүүхэд их иддэг бол эсрэгээрээ их шатахуун зарцуулдаг машин жолоочид дарамт болдог. Тиймдээ ч автомашин бүтээж эхэлсэн цагаас хойш шатахуун зарцуулалтыг багасгах талаар шийдэл хайсаар ирсэн юм. Харамсалтай нь хүн төрөлхтөн өнөөг хүртэл түлш зарцуулдаггүй мөнхийн хөдөлгүүрийг бүтээж чадаагүй байна.
300-аад жилийн өмнө Ньютон тэргэнцэр саад тотгоргүй тэгш замаар шулуун явбал хэзээ ч зогсохгүйг ойлгосон юм. Гэхдээ зам гэдэг сансар огторгуй биш болохоор агаарын эсэргүүцэл, дугуйны зууралт болон хүч дамжуулах үеийн алдагдал гэх хүчин зүйлүүд ямагт хөдөлгөөнд саад учруулдаг.
Тэрчлэн эдгээр “бэрхшээлийг” зөвхөн хөдөлгүүр л давж туулдаг болохоор энэ чухал эд ангийг цаг үргэлж шинэчилж, сайжруулах нь нэн чухал юм. Бодож үзье. Жигули 60 км/ц хурдтай явахын тулд ердөө л 8 морины хүч буюу 3 л бензин шаарддаг. Харин хотын жолоодлогод түгжрээ, гэрлэн дохио, явган зорчигч гэх онцлогоос болоод машин нэг бол хэт хурдалж эсвэл бүр мөсөн зогсдогийн улмаас аливаа автомашин хотын хөдөлгөөнд багадаа 10 л бензин зарцуулдаг. За тэгвэл хотын жолоодлогын үед тоормосны энергийг хий дэмий үрэлгүй дараа дараагийн хурд авахад ашигладаг бол догь уу? Toyota Prius яг ийм зарчмаар ажилладаг болохоор шатахуун бага зарцуулах нь ч аргагүй юм. Харин Prius цувралын автомашиныг худалдаж авах нь цаашид мөнгөнд хэмнэлттэй байх болов уу? Hybrid машины арчилгаа, ашиглах горим нь шатахуун хэмнэлтээс үнэтэй тусна гэж байх уу?
Ялангуяа түгжрээнд ийм төрлийн хөдөлгүүр нь 100-д 0,0 л зарцуулдаг гээд бодоод үздээ.
МОРИНЫ “ВАТТ”
Бид редакцдаа шинэ Prius 20 аваад хоёр сар болоход нийт 6.000 км зам туулсан байв. Мэдээж тухайн машины бүх эд ангийг задлан дүгнэхэд хоёр сар гэдэг бага болов ч hybrid хөдөлгүүрийн ажиллагааг ойлгоход хангалттай хугацаа.
Тодруулахад, Prius нь бензинээр явдаг автомашин. Энергийг зөвхөн дотоод шаталтын хөдөлгүүр л бий болгодог. Харин өндөр багтаамжтай батерэй нь бензин хөдөлгүүрээр цэнэглэгдэн хуримтлагдсан цэнэг цахилгаан хөдөлгүүрийг ажиллуулж хөтлөгч дугуйг эргүүлж буй үйл явц юм. Үүнийг ойлгохын тулд унадаг дугуйны дөрөөний үүргийг бодож үзээрэй. Start товчлуурыг дарвал дэлгэц болон зарим нэг хэрэгслүүд ажиллагаанд орно.
Рычагийг D-рүү шилжүүлж тоормосны педалиас хөлөө авахад автомашин чимээгүй “гулган” хөдөлж эхэлнэ. Хаазыг огцом гишгэхгүй л бол цахилгаан горим 20 км/ц хүртэлх хурд авхуулах бөгөөд цааш нь бензин хөдөлгүүр ажиллаж эхэлнэ. Хөдөлгүүрийн асаалт хотын дуу чимээтэй хөдөлгөөнд тэр болгон мэдэгдэхгүй л болов уу. Дэлгэц дээр хүч дамжуулах болон энерги зарцуулалт, нөхөх үйл явцыг үзүүлдэг. Prius-т анх удаа сууж буй хүмүүст энэ дэлгэцийг харах нь зугаатай санагдана. Харин аль хэдийн жолоодоод эхэлсэн хүмүүст хөдөлгүүрээс дугуй, дугуйгаас аккумулятор болон цахилгаан хөдөлгүүрийн ажиллагаа гэх дэлгэц дээр давтагдах үйл явдал сонирхол татахаа байсан байдаг.
Хянах самбар ердөө хурд, шатахууны үлдэгдэл болон одометр гэх цомхон мэдээлэл харуулна. Хэрвээ дэлгэц дээр анхааруулгууд гарч ирвэл тухайн хэсэг, систем доголдсоны шинж юм. Жолооч ч хөдөлгүүрийн эргэлт, хэм, тосны даралтыг үргэлж хянах шаардлагагүй болохоор тэр нь ч зөв дөө. Орчин үеийн автомашин ийм төрлийн асуудлыг өөрөө шийдчих чадвартай байх ёстой байлгүй дээ.
Хотоос гадна шулуун замд шатахуун зарцуулалт огцом багасдаггүй
Цахилгаан болон бензин хөдөлгүүрээс гарах чадал машиныг эрчимтэй хурдлуулдаг. Өөрөөр хэлбэл 150 морины хүчтэй 2 л хөдөлгүүртэй машин 10 секундийн дотор 100 км/ц хурдална гэдэг тун дажгүй үзүүлэлт шүү.
Тухайн ангиллын автомат эсвэл CVT хурдны хайрцагтай ойролцоо автомашин ийм хурдыг арай ядан 10 секундэд авах жишээтэй. Хотын дотор хөдөлгөөнд ойролцоогоор 6 л бензин зарцуулдаг. Түүгээр ч барахгүй тоормосны наклад дөрөв дахин томорсноос гадна нэг километрт ялгаруулах ажилласан хий энгийн машиныг бодвол өчүүхэн юм.
Харин хотоос гадна шулуун замд шатахуун зарцуулалт огцом багасдаггүй аж. Иймд өрсөлдөгч бүр Prius шиг Cx=0.25-ийн аэродинамикаар гайхуулж чадахгүй юм. Юутай ч Миллэр-Аткинсоны мөчлөгөөр шатахуун хэмнэдэг хөдөлгүүр хувь нэмрээ оруулна. Тодруулбал, энэ төрлийн хөдөлгүүр нь бэнзин насосын бага алдагдалтай тодорхой хэмжээний эргэлтийн цар хүрээнд л үр дүнтэй юм. Оруулах клапан хоцролттой хаагдсанаар ажлын холимгийн нэг хэсэг нь буцаад оруулах коллектор руу шахагдаж даралтыг багасгаснаар өөр цилиндрт шахагдана. Тиймээс холимгийн хаалтыг нээлттэй хэвээр нь үлдээж болно.
Харин цахилгаан хөдөлгүүр болон CVT-ийн тусламжтайгаар хөдөлгүүрийн тааруухан ажиллагааг тоолгүй өнгөрч болох юм. Хөдөөний замд 140 км/ц хурдтай давхихад мөнөөх л 5 литрээ зарцуулсаар л байна. Уран жолоодлого гарган улам хэмнэлттэй явбал 3,5 литр ч болно гээч.
Өөр сонирхолтой баримт гэвэл батарейг бүтэн цэнэглээд цахилгаан горимоор 2 км зам туулж болох юм. Бензин дууссан тохиолдолд ойролцоох шатахуун түгээх станц хүртэл явчихна гэсэн үг.
Prius-ийн техникийн үзүүлэлтүүд ч тун дажгүй санагдлаа.
Гэхдээ нийтлэлийн эхлэлд “Hybrid машины арчилгаа, ашиглах горим нь түлш хэмнэлтээс илүү байж болох уу?” гэсэн асуултанд хариулт авцгаая.
Жирийн бензин хөдөлгүүртэй автомашинтай харьцуулбал шатахуун зарцуулалт хотод 100-д 5 л, хурдны замд 3,5 л. Дунджаар 4 литр гэж үзье.
Орост Prius II болон төстэй үзүүлэлттэй Toyota Corolla-г 700 000 рубль харин Prius III-ийг 900 000 рублиэр тус тус зарж байна. 200 000 рублийн энэхүү зөрүүгээр 9000 орчим литр бензин худалдаж аваад 120 000 км зам туулж болно. Өөрөөр хэлбэл машинаа хэдэн жил үнэгүй унана гэсэн үг. Байгальд хор нөлөө багатай машинд бага татвар ногдуулдаг. Харин хуучирсан батарейг Калифорни мужийн Prius үйлчилгээний төвүүдийн адил үнэгүй сольж өгөхгүй.
Тиймээс дэвшилтэт технологийн машиныг бодит хэмнэлтээс дээгүүр үнэлэн Toyota Corolla-аас огт татгалзах нь юу л бол...
TOYOTA PRIUS II
ЕРӨНХИЙ ӨГӨГДӨЛ
Хэмжээ, мм: | |
урт/өргөн/өндөр | 4450/1725/1490 |
тэнхлэг хоорондын зай | 2700 |
газраас тэнхлэг хүртэлх зай | 145 |
мөр хоорондын зай: урд/хойд | 1510/1480 |
Эргэлтийн радиус, м | 5,1 |
Багаажны эзэлхүүн, л | 408 |
Бүх жин, кг | 1325 |
Бодит жин, кг | 1725 |
Дээд хурд, км/ц | 170 |
Хурд авалт 0–100 км/ц, с | 10,9 |
Шатахуун/ шатахууны сав, л | А92–А95/45 |
Шатахуун зарцуулалт, л/100 км: хот/шулуун замд/холимог | 4,2/3,5/3,6 |
ХӨДӨЛГҮҮР: | бензин, Р4,16 клапан, 1496 см³, 57кВт/78м.х. 5000 эрг/мин, 115 Н·м 4200 эрг/мин. |
ХУРДНЫ ХАЙРЦАГ: | урд хөтлөгчтэй, CVT |
ЯВАХ АНГИ: | урд тэнхлэг нь МакФерсон хийцтэй, хойд тэнхлэг нь хагас хамааралтай. хөргөлттэй дискэн тоормос; дугуй – 195/55R16. |
Эх сурвалж: Албан ёсны зөвшөөрөлтэйгээр За Рулем сэтгүүлээс бэлтгэв.