ТАХИР ГОЛЫН ТООЛОГЧ ГЭЖ ЮУ ВЭ? №292

Тахир голын байрлал ба эргэх хурдны мэдээллийг соронзон цахилгаан, индукын, фото, холлын болон пьезо аргаар мэдэрч ажилладаг. Мэдэрсэн мэдээллээ төв компьютер дамжуулах үүрэгтэй.

Импүлсийн хүчдэл нь дамрын эргэлтийн өөрчлөлт бага үед давтамж нь бага, тахир голын эргэлт их үед дохионы давтамж их байна. Дамрын хэсэг нь 58 шүдтэй, 1-р цилиндрийг тодорхойлоход ашиглагддаг 2 хоосон шүдтэй байдаг. Түүнчлэн соронзон хэсэгт тахир голын эргэлтийн мэдрэгч нь 58 дохиолол үүсгэдэг. Мэдрэгч нь 2 шүдний хооронд зохих зайтай байвал, 1-р цилиндрийн байрлалыг мэдээлэх дохионы өөрчлөлт үүснэ.

Тахир голын мэдрэгч нь дамар эргэх үед шүд бүрт дохиог үүсгэж, тахир голын эргэлтийн өөрчлөлтийн үед 58 дохиог ЕСМ (төв компьютер)-д мэдээлэлж, дараа нь тахир голын эргэлтийн өнцгийг хэмжих дохиог уншина.

Эвдрэл гарсан шинж

  • Тахир гол эргэх боломжтой боловч хөдөлгүүрийн асаалт удаашрах
  • Түлшний насос ажиллахгүй байх
  • Оч хаяхгүй болох
  • Хөдөлгүүр заримдаа ажиллаж байгаад унтрах ба хөдөлгүүрийг дахин асаахад үед асаалт удаашрах
Шалгах дараалал
  • Хэрэв ажиллаж байх үед хэвийн бус доголдол мэдрэгдэх буюу хөдөлгөөнгүй үед хөдөлгүүр гэнэт унтарвал тахир голын мэдрэгч нь хөдөлгөөнтэй байж болно. Хэрэв хөдөлгүүр унтарвал сул явалтын контактыг шалгах хэрэгтэй.
  • Тахир голын мэдрэгч нь индукцийн төрлийн байвал тахир гол эргэж байх үед тахометр хөдөлгүүрийн эргэлтийг зааж байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Хэрвээ зааж байвал тахир голын мэдрэгч болон асаалтын системд гэмтэл гарсан эсэхийг шалгаарай.
  • Хэрэв хөдөлгүүр эргэж байх үед тахометр 0 эргэлтийг зааж, хөдөлгүүр асахгүй байвал асаалтын ороомог ECM, асаалтын транзисторын гэмтэл гарсан эсэхийг шалгаарай.
  • Тахир голын фото мэдрэгчтэй үед - Түлхүүр түлхээстэй байхад асаалтын дохиог гаргаж байвал тахир голын мэдрэгч болон ЕСМ-д гэмтэл гарсан эсэхийг шалгаарай. Хэрэв хөдөлгүүр асахгүй атлаа мэдрэгчээс дохио гарч байвал тахир голынмэдрэгч болон асаалтын өнцөгт алдаа гарсан эсэхийг шалгаарай.
  • Хэрэв тахир голын байрлалын өгөдсөн үр дүнгээс гадна хөдөлгөөнгүй байх боломжтой байвал хөргөх шингэний температурын датчиканд гэмтэл гарсан эсэхийг шалгаарай.