2016 LEXUS LX 570 - ЯВДАГ ХАУС ТАНИЛЦУУЛАГДЛАА
Өнөөдөр буюу 8 сарын 13-ийн Pebble Beach Concours d’ Elegance-д шинэчлэгдсэн 570 загварыг танилцууллаа. Энэ удаагийн шинэчлэлт нь 570-ийн 2 дахь бүрэн хэмжээний томоохон шинэчлэлт бөгөөд 2017 онд дараа үеийн загварыг танилцуулах юм.
Exterior
Гадна хэлбэрт томоохон загварын сайжруулалт хийсэн байна. LED гэрэлтүүлэг болон 20 инчийн 10 салаа шинэхэн обуд, Лексус-ийн шинэ урд нүүр, хромон оруулга, цоо шинэ хойд их гэрлийг өөрчилсөн байна.
Салон
Урд самбарын голд 12.3"-ийн маш том удирдлагатай дэлгэц. 3 салаа шинэ рулийн загвар, салоны LED гэрэлтүүлэг зэргийг хийжээ.
Харин хянах самбарт 4.2" TFT дэлгэцийг суурилуулж хар болон улбар шар арьсан салоныг стандартаар санал болгож байна.
Хөдөлгүүр
Өмнөх 383 морины чадалтай V8 хөдөлгүүр хэвээрээ харин хуучин 6 шатлалт хурдны хайрцгийн шинэ 8 шатлалт хурдны хайрцгаар сайжруулжээ. Ингэсний үр дүнд өмнөх загвараас .2 секунд 100 км/ц хурдыг хурднаар авдаг болж шатахуун зарцуулалт бага хэмжээгээр багасжээ.
Мөн ECO, COMFORT, SPORT S болон SPORT S+ жолоодлогын горимууд нэмэгдсэн байна.