2016 TOYOTA PRIUS АЛБАН ЁСООР ТАНИЛЦУУЛАГДЛАА
Бидний удаан хүсэн хүлээсэн цоо шинэ Приус автомашиныг танилцууллаа. Тоёота компанийн цоо шинэ Toyota New Global Architecture (TNGA) суурин дээр бүтээгдсэн бөгөөд Mirai хэмээх концепт загварын шинжийг өөртөө агуулсан дизайнтай болжээ. Шинэ суурийг ашигласнаар кузовын бат бэх чанар 60% хатуу болж, хүндийн төв нь доошилсон байна. Үүнийг явах эд ангийг сайжруулснаар автомашины тав тух, тэнцвэрт байдал сайжирсэн гэж компанийн зүгээс мэдээллээ.
Нарийн техникийн үзүүлэлтийг танилцуулаагүй ч өмнөх загвараас 10% шатахуунд хэмнэлттэй болж дулаан ялгаруулалт 40% багассан гэсэн асар том дэвшлийг танилцуулсан юм. Үүнд мэдээж шинэчилсэн никел-металл гидрид хайбрид аккумулятор нь нөлөөлсөн аж.
Өмнөх загвараас шинэ загвар 60 мм буюу 6 см урт 1.5 см өргөн 2 см намхан болж салоны зай болон тээшний зай нэмэгдсэн байна. Явах эд ангийн бүтцийн хувьд урд тал нь хэвээрээ хойд тал нь хос гартай явах эд ангитай, нэмэлт ослын үед урьдчилан хамгаалах систем, динамик радар круйз контрол буюу ухаалаг машин дагах функц, автомат холын гэрэл болон европын улсуудад авто замын тэмдэг танигч нэмэлтээр суурилуулсан байна.
ХУДАЛДААНД ЭНЭ ЖИЛИЙН СҮҮЛЭЭР ГАРАХ БӨГӨӨД ХАМГИЙН ЭХНИЙ ЗАХ ЗЭЭЛ НЬ ЯПОН байх аж.
Эх сурвалж: www.cardoctor.mn