САЙН ХАЛЬС ГАДНА ТАЛААСАА БАРААН ХАРАГДДАГ Ч ДОТРООСОО ГЭГЭЭТЭЙ БАЙДАГ
Манайхан тень гэж яридаг даа цонхны гэрэл бууруулагч хальсны талаар хөөрөлдье!
Зуны халуунд түгжрээнд машин дотор хэдий кондишн тавьсан ч нар шараад бас л хэцүү шүү! Ядахад хажууд дотор нь дүүрэн хүн суучихсан автобус ирээд зогсчихсон бүгд надруу хараад байхаар яг л урлагийн үзлэгийн тайзан дээр гараад шүлэг унших гэж байгаа 10 жилийн жаахан охин шиг хөшиж орхино доо.
Заримдаа машин хувцасны шүүгээ шиг л болчихдог нь хүн бүтэнд л тохиолддог. Яагаад гэвэл энэ миний 2 дах гэр, ажлаас гэрт минь хүргэдэг сайн туслах, амралтын өдрөөр надад хань болдог хүчирхэг хүлэг. Гэвч аваад удаагүй болохоор нэг л юм дутагдаад байсныг найзаасаа л мэдлээ. Шинэ машин авсныг минь мэдээд уулзаж мялаая гэсэн юм.
- Одоо болтол тенээ наалгаагүй явж байгаа юм уу гээл уулзангуутаа хэлсэн. Тэгээд найз маань мэргэжилтэн шиг л ингэж зөвлөсөн дөө.
- Хойд 3 цонх бусдаасаа бараан байсан нь дээр яагаад гэвэл хүмүүс хойноо цүнх болон бусад зүйлсээ орхиход гаднаасаа харагдахгүй анхаарал татахгүй байвал зүгээр
- Харин урд 2 цонх арай гэгээтэй байх хэрэгтэй харанхуйд үзэгдэх орчинд нөлөөлөх нь бага байдаг. Гэхдээ сайн хальс хэдий бараан харагддаг ч дотроос харин гэгээтэй шүү.
- Мөн шил зурагдахаас хамгаална
- Нарны хэт ягаан туяа нэвтрэлт хурц тусгалыг багасгаж дулааныг бууруулдаг болохоор машины салон болон бусад байгаа юмнууд гандахгүй
- Онцгой тохиолдолд шил хагарахад бутарч унадаггүй гээл тасралтгүй ярьж байснаа чанартай сайн тень нэг наасан байхад хэзээ ч хуулардаггүй юм би сайн наадаг газар мэднэ гээд надад утасны дугаарыг нь өгсөн юм. Би ч тэр дор нь л 1800-1937 руу утасдаад захиалгаа өгөөд наалгуулхаар болсымдаа.
Одоо бол би машин дотроо эрх дураараа явах нь сайхан бас найдвартай. Виртуалаар машиндаа хальс нааж үзэх бол ЭНД дараарай.
Эх сурвалж: www.cardoctor.mn