ЦОНХОНД ХАМГААЛАЛТЫН ХАЛЬС НААЛГАХЫН ДАВУУ БА СУЛ ТАЛ

Ихэнх жолооч автомашиныхаа цонхонд хамгаалалтын хальс буюу бидний хэлж сурснаар тень наалгах талаар ямар нэг байдлаар бодсон байдаг. Цонхоо теньдэх нь дан ганц автомашиныг гоё харагдуулаад зогсохгүй бусад боломжуудыг жолооч зорчигч нарт болон автомашинд бий болгодог. Ийм ч учраас сүүлийн жилүүдэд хамгаалалтын хальс суурилуулах үйлчилгээг олон төрлийн хальснаас сонгон, олон янзын хэлбэрээр автомашиндаа хийлгэх боломжтой болсоор байна.

Жишээлбэл шинээр автомашин худалдан авч байгаа тохиолдолд үйлдвэрлэгчээс хамгаалалтын хальстай захиалан авч болдог. Харин одоо байгаа автомашиндаа мэргэжлийн газруудаар хамгаалалтын хальс наалгаж болно. Эсвэл жолооч та автомашиныхаа цонхыг DIY буюу гаражиндаа өөрөө гараар хамгаалалтын хальс нааж болно гэх мэтчилэн олон сонголтууд бий болсон байна.

Ингээд автомашины цонхондоо хамгаалалтын хальс наалгаснаар жолооч зорчигч болон автомашинд үүсэх давуу талаас танилцуулъя.

  • Машины цонхоо теньдэх хамгийн үндсэн бөгөөд гол зорилго нь шууд тусах нарны хурц туяаг бууруулах юм. Үүнээс гадна автомашины дотор талыг ямар нэгэн хулгайн нүднээс хамгаалах боломжтой байдаг. Салонд тусах нарны хурц гэрлийг бууруулж өгснөөр жолоочийн нүд гялбахаас сэргийлэн, харагдацыг улам ихээр нэмэгдүүлж өгнө. Ингэснээр мэдээж илүү аюулгүй жолоодох боломжийг хангана гэсэн үг. Мөн хамгаалалтын хальсны төрөл онцлогоос нь хамаарч салон руу орох халууныг 60 хүртэл хувиар бууруулах боломжтой байдаг.
  • Цонхны хамгаалалтын хальс нь хэт ягаан туяаг их хэмжээгээр блоклодог. Энэ нь жолооч зорчигчийн арьсыг хамгаалаад зогсохгүй автомашины дотор салоныг гэмтээхээс хамгаалдаг. Хэт ягаан туяа нь хүний биеийн арьс болон нүдийг гэмтээхээс гадна арьсны хөгшрөлийг хурдасгах зэрэг олон талын муу талуудтай шууд холбоотой. Мөн салоны арьсан болон хуванцар бүхий л эд ангиудын будгийг муутгах, хагалж гэмтээх сөрөг үйлчилгээтэй. Иймээс хамгаалалтын хальс машины цонхондоо наалгаснаар энэ бүхнээс сэргийлж болно.
  • Цонхны хальс нь мөн хамгаалалт хаалт болж өгдөг. Автомашины урд салхины шилийг шил болон хуванцар ялтсаар хийдэг бол хажуугийн болон арын шил уяан хатан шилээр хийгддэг. Ямар нэгэн осол аваарын үед эдгээр шилнүүд хэдэн хэдэн хэсэг ирмэгтэй үйрмэг болон бутарч унадаг. Харин хамгаалалтын хальс нь эдгээр шилний ширхгүүд ийш тийш үсчиж явахаас тодорхой хэмжээгээр сэргийлж хамгаалдаг аюулгүй илүү нэмэлт хэсэг болж өгдөг давуу талтай юм.
Автомашины хамгаалалтын хальсны бий болгож болзошгүй сул талууд

Хамгаалалтын хальс нь төрөл зориулалтаас хамааран харилцан адилгүй шинж чанартай байдаг. Иймээс ямар төрлийн хальс наалгаснаас хамааран зарим тохиолдолд зарим нэг сөрөг үр дагаврыг бий болгож болзошгүй юм.

  • Хэрэв жолооч автомашиндаа илүү бараан төрлийн эсвэл стандартаас хэтэрсэн хальс сонгон наалгасан бол зарим нөхцөл байдалд жолоочийн үзэгдэх орчинг хязгаарлах сөрөг талтай. Мэдээж жолооч харж чадахгүй бол жолоодох боломжгүй гэсэн үг. Энэ нь ялангуяа гэрэл гэрэлтүүлэг муутай нөхцөлд илүү хүндрэлтэй бөгөөд аюултай юм.
  • Хэрэв та автомашиныхаа шилэнд хамгаалалтын хальс наалгахаар шийдсэн бол зориулалтын хальсыг зориулалтын хэмжээнд нь наалгахыг танд зөвлөх байна. Зарим улс орнуудын замын хөдөлгөөний дүрмэнд хальс наалгахад анхаарах тодорхой шаардлагуудыг зааж өгсөн байдаг. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмэнд зааснаар:
    Салхины шилний дээд хэсэгт өнгөт, тунгалаг хальс нааж болно. Мөн гэрэл бууруулагчтай (толины хэсгээс бусад хэсэгт) шил ашиглаж болох бөгөөд шилний гэрэл нэвтрүүлэх чадвар нь салхины шилэнд 75%, урд хаалганы шилэнд 70%, бусад шилэнд 60%-иас багагүй байвал зохино гэсэн зүйлсийг хальс наалгахад анхаарах ёстой байдаг.
  • Хамгаалалтын хальс нь зориулалт, төрөл зүйл болон чанар нь харилцан адилгүй байдаг. Муу наасан хальсны зарим хэсэгт хий орж жолоочийн үзэгдэх орчинд муугаар нөлөөлдөг. Мөн муу чанарын хальс амархан салж урагдах асуудлуудыг үүсгэдэг. Энэ нь эргээд цаг мөнгийг үрдэг учир зориулалтын чанартай хальсыг болгоомжтой бөгөөд сайтар тааруулан суурилуулах нь олон талын сайн талтай юм.

Иймээс хэрэв жолооч та автомашиныхаа шилэнд хальс наалгах талаар бодож байгаа бол эхлээд давуу тал сөрөг талуудыг нь сайтар бодож мөн хэрэгцээ, шаардлага боломжоо харгалзан үзэж шийдвэрээ гаргахыг зөвлөж байна. Сайн чанарын хамгаалалтын хальсыг автомашиндаа хийлгэснээр хэт ягаан туяанаас өөрийн арьс болон автомашины салоныг хамгаалах боломжтой. Үүнээс гадна жолооч зорчигчийг хувийн эрх, нууц зэргээ хамгаалах ч мөн боломжтой юм.

Хэрвээ та өөрийн машиндаа АНУ-ын JOHNSON хальсыг бодит мэтээр нааж үзэхийг хүсвэл ЭНД дараарай.

АНУ-ын JOHNSON хальс
АНУ-ын JOHNSON хальс