ШИНЭ LADA URBAN ЗАГВАРЫГ ТАНИЛЦУУЛАХ ГЭЖ БАЙНА

8-р сарын сүүлээр болох 2014 Москва Мотор Шоунд lada Niva Urban загварыг танилцуулахаар төлөвлөөд байна. ОХУ-ын авто үйлдвэрлэгч АвтоВАЗ компани одоогоос 37 жилийн тэртээ Лада Нива загварыг үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд 2014 онд шинэчлэгдсэн загварыг гаргахаар тууштай ажиллаж шинэхэн бүтээлээ танилцуулахад бэлэн болжээ.

Lada Niva Urban загварт хийгдсэн шинэчлэлтүүдээс дурдвал: шинэ урд нүүр, хойд шил арчигч, кузовтой өнгө дагуу гупер, эйр-кондишн, автомат өргөгчтэй цонхтой болсон төдийгүй материалын сайжруулалтыг хийж өгчээ.

Хүчин чадлын хувьд хөдөлгүүрийн 5000 эрг/минутад 81 морины хүчийг гаргах чадалтай 4 цилиндр бүхий 1.7 литрийн хөдөлгүүрийг 5 шалтлалт механик хурдны хайрцагтай хослуулж өгсөн бөгөөд хамгийн онцлох зүйл нь 3 дифференциал түгжигчтэй болсон юм байна. Техникийн зарим нэгэн үзүүлэлтийг дурдвал 0-100 км/ц хурдыг 22 секундэд авах бөгөөд 137 км/ц хүртэл хурдлах чадвартай юм байна.