COATING ГЭЖ ЮУ ВЭ?

Ихэнх хэрэглэгчид одоог хүртэл эргэлздэг, асуудаг зүйл нь WAX /өнгөлөгч/ эсвэл Coating /бүрхүүл үүсгэгч/ хоёрын хоорондын ялгаа юм. Би та бүхэндээ маш тодорхой ялгааг нь тайлбарлая.

Coating

Шинэ технологи бөгөөд WAX-наас ялгаатай нь гялалзуулах нь арай бага боловч 1 сараас 7 хүртэлх сар тогтдогоороо давуу талтай бүтээгдэхүүн юм. Coating нь Teflon түрхлэгтэй технологи дээр суурилж хийдэг бүтээгдэхүүн. Teflon нь бусад тоос шороо, тортог зэрэг олон төрлийн бодисыг өөр дээрээ наалдуулдаггүй бодис.

Wax

Дотроо шингэн болон тосон гэсэн үндсэн 2 төрөлтэй байдаг. Шингэн WAX бол 1-ээс 2 хоногийн хооронд тогтдог онцлогтой.

Ихэнхдээ машинаа угаалгад оруулчхаад маргааш нь өлөн тоос дарсныг цэвэрлэж буцааж угаалгаад гарсан мэт гялалзсан байдлыг бий болгоход ашигладаг. Харин тосон WAX нь 7-14 хоног хүртэлх хугацаанд тогтдог Бразил улсад ургадаг Далдуу модноос гаргаж авсан Carnauba хэмээх бодисоос гаргаж авдаг. Энэхүү бодис нь их хэмжээгээр агуулагдсанаар кузов дээр тогтох хугацааг ихэсгэдэг.

Танд асуух зүйлс байвал БИ ТАНД ЗӨВЛӨЕ