МАШИНАА ХЭРХЭН ӨНГӨЛӨХ ВЭ?

Машиныг удаан эдлэх тусам анх авсан шиг шинэ гялалзсан өнгөө алдаж будаг нь бүүдийж эхэлдэг. Машины будаг нь орчны нөлөөгөөр өнгөн хэсэг нь элэгдэх, юманд зүсэгдэх, зорогдох, бүүдийх, эмтрэх зэргээр суурь будаг нь ил гардаг.

Энэ нь хүчлийн бороо, насжилт, шувууны сангас, элс, шороо зэргээс болж өнгөн хэсэг эсвэл нарны хэт ягаан туяаны хамгаалалт нь гэмтдэг.

Таны машины будаг нь өнгөлгөө буюу хатууруулагчаар бүрхэгдсэн байдаг. Өнгөлгөө нь машины жинхэнэ будгийг нарны нэвтрэлт болон бусад элемент нэвчиж гэмтээхээс хамгаалдаг. Сайн мэдээ нь өнгөлгөөний хэсгийг та өөрөө дахин сэргээх боломжтой.

Машины будгийг сэргээж гялалзуулах ажлыг маань өнгөлөх гэж нэрлэж байгаа юм. Машиныг өнгөлөх үед гүн зураас, сэв байвал засах гэж оролдохын оронд будгаар дүүргэж сэргээгээд дараа нь машиныг бүхэлд өнгөлөх хэрэгтэй. Одоо машинаа та өөрөө өнгөлөх боломжтой боллоо.

1. Хэрэгтэй материалуудаа цуглуулах - Машинаа өнгөлөхөд дараах зүйлсийг цуглуулах хэрэгтэй: Хувинтай халуун ус, өнгөлгөөний бодис, өнгөлөгч эсвэл зүлгүүр төхөөрөмж, машин угаагч саван, ус сайн шингээх алчуур (синтетик), машинд наалдсан давирхай зэргийг цэвэрлэгч, порлон эсвэл машин угаагч.

  • 2. Машинаа усаар зайл - Кузовыг бүхэлд нь даралттай усаар шүршиж хог шороог нь арилга.
  • 3. Савангаа найруул - Савангаа зааврын дагуу халуун устай хувиндаа найруулна.
  • 4. Машиныг бүхэлд нь угаана - Дээрээс нь эхэлж доошлох зарчмаар нь зөөлөн порлоноор машиныг угаана.

5. Усаар зайлж хатаах - Даралттай усаар бүх хөөсийг арилтал шүршиж, дараа нь алчуураар арчиж хатаана.

  • 6. Машин дээр наалдсан бүх зүйлийг авч хаяна. Алчуурынхаа үзүүрийг цэвэрлэгч бодист норгож наалдсан зүйл дээр хүчтэй дарж үрнэ.
  • 7. Цэвэрлэгч бодисыг арчиж авах - Хуурай цэвэр алчуураар цэвэрлэгч бодисыг үлдээлгүй гүйцэд арчиж аваарай.
  • 8. Машинаа дахин угаана - Өмнөх алхмуудыг гүйцэтгэсний дараа машинаа дахин угааж, дахин хатаана. Дараа нь сүүдэр хэсэгт машинаа зогсооно.
  • 9. Өнгөлөгч бодисоо түрхэх - машины гадаргуу дээр өнгөлөгч бодисоо түрхэнэ. Кузовын зөвхөн нэг бүхэл хэсэгт бодисыг түрхэж ажиллаж дуусаад дараа нь дараагийн хэсэгт шилжих хэрэгтэй. Хуурай цэвэр алчуур ашиглана.
  • 10. Бодисоо нялах - Алчуур дээр өнгөлөгч бодисоо тавьж эргэлдүүлэн түрхэж эхэлнэ. Том дугуй үүсгэхээр зөөлөн дарж түрхэнэ.
  • 11. Будгийг өнгөлөх - Машины будгийг өнгөлөхдөө бодисыг жижиг тойргууд болгон зөөлнөөс хүчтэй дарж өнгөлнө. Хатуу өнгөлөгч бодисыг чанга даран тараана.
  • Зөвлөмж: Хэлбэр гаргаж ажиллах нь тухайн кузовын хэсгийг бүрэн бүрэх боломж олгодог.
  • 12. Хуурай болтол нь арч - Тухайн хэсгийг бүрэн өнгөлж дуусмагц дараа нь хаттал хүлээгээд цэвэр хуурай алчуураар арчина.
  • 13. Ажлаа шалгах - Жигд тархсан өнгөлгөө будаг дээр гялалзаж харагдаж байгаа эсэхийг шалгана. Хуйларсан зураас харагдаж байвал тэр хэсгийг дахиж ажиллан. Аль болох сайн гөлгөр жигд тархах хүртэл энэ үйлдлээ давтана.
  • 14. Давтах - одоо машины кузовын үлдсэн хэсгүүдэд өмнөх үйлдлүүдээ давтаж хийнэ
  • 15. Өнгөлөгчөө (багаж) угсарна - Цахилгаан өнгөлөгч эсвэл зүлгэгч нь машиныг илүү гэрэлтсэн гөлгөр гадарга үүсгэдэг. Өнгөлөгчид өнгөлгөөний дэрээ байрлуулна. Дэр нь өнгөлгөөнд зориулагдсан эсэхийг шалгаарай. Ийм дэр нь зөөлөн ихэвчлэн 5 аас 6 инч (13-16 см) диаметртэй байдаг.

Анхааруулга: Хэрэв зүлгэгч багаж нэг хэсэг дээр хэтэрхий удаан байлгавал энэ нь өнгөн хэсэг болон суурь будгийг хэт халааж өнгөн хэсгийг арчиж, будагны өнгийг арилгах аюултай. Халсан будаг, өнгөн хэсгийг дахин будах шаардлагатай болох тул үргэлж зүлгэгчийг хөдөлгөж байх хэрэгтэй.

  • 16. Өнгөлгөөний дэрийг бэлдэх - Өнгөлгөөний дэрэн дээр өнгөлөгч бодисыг түрхэнэ. Энэ нь тослох үүрэгтэй бөгөөд өнгөлгөөний дэр машины будгийг гэмтээхээс хамгаалдаг.
  • 17. Хурдыг тохируулах - Хэрэв багаж хурдны тохируулгатай бол дундаж хурд руу тохируул энэ нь ойролцоогоор 800 RPM (минутад эргэх тоо)
  • 18. Кузовд өнгөлөгч түрхэх - Өнгөлөгч бодисоо кузовын нэг бүтэн хэсэг дээр түрхэж өгнө. Тухайн агшинд зөвхөн нэг хэсэг дээр ажиллах бөгөөд ямар нэгэн зай үлдээхгүй бүх хэсэгт түрхэж өгнө.
  • 19. Өнгөлгөөний дэрэнд түрхэх - Өнгөлгөөний дэрэн дээр бодисоо байрлуулаад багаар түрхэн тойруулж нялна.

20. Дэрийг бүтэн машинд хүргэх - Багажаа бариад дэр нь машины кузов бүтэн хүрэлцэж байх ёстой.

21. Өнгөлөгч багажаа асаах - Өнгөлөгчөө асаагаад хоёр тийш нь хөдөлгөнө. Өргөн хүрээнд хоёр тийш нь самнан хөдөлгөж өнгөлгөөний бодисыг кузовт тараана. Ажиллаж байгаа хэсэгтээ зөөлөн дарж бүх хэсгийг өнгөлнө. Давхарлаж өнгөлөхдөө зарим хэсгийг үлдээхгүй байхыг хичээгээрэй.

Анхааруулга: Өнгөлөгч асаалттай байх үед үргэлж хөдөлгөөнтэй байх ёстой. Хэрэв нэг газар зогсвол суурь будаг, өнгөн хэсгийг түлэх аюултай.

Зөвлөмж: Өнгөлөгч бодисыг машины будагнаас бүгдийг нь бүү арилгаарай. Бага зэргийг гадаргуу дээр нь үлдээ.

  • 22. Доош нь арчих - Цэвэр алчуураар кузовыг доош нь арч
  • 23. Шалгах - Өнгөлөгчөөс үүссэн ямар ч зураас байхгүй, кузов бүхэлдээ жигд гялалзаж байгааг шалгана. Хэрэв хаа нэгтээ бүдэг толбонууд эсвэл хуйларсан зураас харагдаж байвал өмнөх ажиллагааг давт. Аль болох гадаргууг жигд гялалзах хүртэл давтаж өнгөлөөрэй.
  • 24. Давтах - Үлдсэн кузовын хэсэгт давтаж хийнэ.