ХААЛГАНЫ ЖИЙРГЭЭ ӨӨРӨӨ, ХЯЛБАРХАН САЙЖРУУЛАХ

Олон жил унасан машины чинь хойд хаалга дуугараад төвөгтэй байна уу? Тэгвэл энэ асуудалд бага боловч нэмэр болохуйц зөвлөгөөг танд хүргэж байна. Бидний унаж хуучин автомашинууд олон жилийн эдэлгээнд хаалгануудын резин нь муудсан, чанараа алдсан байдаг тул донсолгоотой замд хаалганаас тэр дундаа арын 5 дахь хаалганаас эвгүй дуу гарч салонд таагүй байдлыг мэдрүүлдэг билээ.

Тэгвэл энэ асуудлыг хямд төсөр аргаар шийдэх боломжтой бөгөөд үүний тулд та барилгын материалын дэлгүүрээс тэгш усны шланк худалдаж авахад л хангалттай юм. Тэгш усны шланк 1 метр нь 400-500 төгрөгийн үнэтэй байсан ба та өөрийн хаалганы уртад тохируулан, хэрэглэх хэмжээгээ тооцоолон худалдан аваарай.

Энэхүү үйлчилгээ нь автомашины хуучирч муудсан резин дундуур шланкыг гүйлгэснээр резины үүргийг эргэн сэргээх ашигтай, давуу талтай билээ. Ингэж хийснээр хаалганаас гарах дуу намсах тул та зайлшгүй туршаад үзээрэй. Дан ганц резинээс гадна хаалганы нугас, түгжээ, гогцооны элэгдэл зэргээс болж дуу гардаг гэдгийг мартаж болохгүй.

Тиймээс хаалганы боолтуудыг суллаж дахин шинэ байрлалд оруулж чангалах, гогцоог шинээр солих, хаалганы чиглүүлэгч хатуу резины байршлыг дахин өөрчлөх гэх мэтийн үйлчилгээг хийснээр энэ төрлийн асуудлаас гарч таныг тав тухтай зорчиход туслах юм.

Хамгийн эхний алхам нь хаалганы жийргэвч резин дундуур шланкыг гүйлгэх хэрэгтэй юм. Үүний тулд резины цоорхой нүхийг отверткаар бага зэрэг сэтэлж томруулснаар шланк багтах хангалттай зайтай болох юм. (зураг дээр дарж томсгож үзээрэй)

Дараагаар нь шланкыг резин жийргэвч дотор гүйлгэхийн тулд бага зэргийн тосорхог шингэнээр шланк болон жийргэвчийн дотор тал руу цацаж өгөх шаардлагатай. Ингэснээр жийргэвч дундаар чөлөөтэй гүйж таны цагийг хэмнэх юм.

Шланкыг жийргэвч дундуур гүйлгэх явцад хаалганы өнцөг хэсэгт тулаад явж өгөхгүй. Тиймээс жийргэвчийг хаалганаас түр салгаж нэг шулуунд оруулснаар та үйлдлээ үргэлжлүүлэн хийх боломжтой болно.

Хаалганы жийргэвч дөрвөлжин хийцтэй тул нэг талаас нь хөөх боломжгүй байдаг. Тиймээс анх сэтэлсэн нүхээрээ шланкны нөгөө үзүүрийг оруулж (жийргэвч дундуур гүйх хэмжээгээр нь таслах шаардлагатай) 2 талаас нь жийргэвч дундуур гүйлгэснээр хаалгыг бүрэн тойруулах нөхцөл бүрдэж байна.

Ингээд зураг дээрх шиг 2 талаас нь хөөж жийргэвч дундуур тасалсан шланкаа гүйлгэснээр таны хийх зүйл дуусаж байна. Та хаалгаа хаагаад донсолгоотой замаар яваад үзээрэй...

Ашигласан багаж:
  • Тэгш усны шланк (400 төг*10 метр)
  • Тасдагч бахь
  • Отвертка
  • Савхи, Дугуй өнгөлөгч

Анхаарах зүйлс:

Хөдөлгүүрийн тос, ямар нэгэн тослох материал ашиглах хориотой.

Учир нь резиний чанарыг муутгадаг тул болж өгвөл савантай ус ашиглах хэрэгтэй. Үүнээс гадна резин сэргээгч хэмээх цацдаг шингэн зардаг бөгөөд гадуур худалдаалж байна лээ. Уг шингэн нь таны автомашины ямар нэгэн жийргэвч резинийг сэргээж өгдгөөр онцлог. Гэхдээ шланкны үр дүнгээс муу гэж бодож байна.

Нэмэлт: Тухайн үед хаалганы резин гэдэг зүйл зарагддаггүй байв. Харин одоо зардаг болсон учраас энэхүү гуурсны оронд зориулалтын резинийг ашиглахыг зөвлөе.