МЭРГЭЖЛИЙН ӨНДӨР ТӨВШИНД ПАРКЛАХ АРГА
Магадгүй хүн бүр жолооны курсэд үүнийг сурсан. Гэхдээ л бүгд төгс хийдэггүй шүү дээ. Жолооны курсэд зааснаас арай амархан 2 машины хооронд орж зогсох аргийг та бүхэнд танилцуулж байна. Үүнийг сурснаар маш амарханаар паркалдаг болно гэдэгт итгэлтэй байна сайн тогтоогоод туршаад үзээрэй.
Томъёогоор бол
- Мэдээж машин тань багтах боломжтой зайг олно, түүний дараа. Та машиныхаа хойд дугуйг урд машины хойд гупертэй тэнцүүлж харалдаа зогсоогоод рулээ тултал нь эргүүлнэ (зураг дээрх).
- Одоо руль дараатай ухарч эхэл. Таны машины зүүн хойд дугуй урдах машинтай нэг шугаманд орсны дараа рулээ тэгшлэх хэрэгтэй.
- Руль тэгширсэн хэвээрээ ухрах бөгөөд баруун хойд дугуй урдах машинтай нэг шугаманд орсны дараа рулээ тултал нь хариулна. Ингээд л болоо та амжилттай паркаллаа
Эх сурвалж: www.cardoctor.mn