КАРАНТИЛАГДСАН МАШИНАА ХАДГАЛАХДАА ЮУГ АНХААРАХ ВЭ?
Хөл хорионы улмаас машинаа удаан хугацаанд зогсоож байгаа бол доорх зүйлсийг хэрэгжүүлээрэй.
1. Долоо хоногтоо 1 удаа асаагаарай
Энэ нь аккумуляторыг цэнэглэж, хэрэгтэй үед асаахад хэрэг болохуйц цэнэгтэй байлгах зорилготой юм. Харин аккумулятор толгойгоороо баалдаг бол клемийг нь салгаж байгаарай. Мөн холбогч, албадан асаагч гэх зүйлийг багаажиндаа бэлтгэсэн байвал тун зүгээр байдаг.
2. Салоноо цэвэрлээрэй
Удаан ашиглаагүй машины салон битүү орчинд байхаар эвгүй үнэр шингэдэг. Үүнээс сэргийлж бохир салонтай байгаа бол ядахдаа тоос сорогчоор үнэр гаргаж байгаа зүйлсийг нь цэвэрлээд хадгалаарай.
3. Дугуйг хийтэй байлгах
Долоо хоногтоо нэг удаа байрлалыг нь өөрчлөх, хий суларсан бол даруй нэмэх зэргээр нэг тал нь хавтгай болж бүтээц нь эвдэрхээс сэргийлээрэй.
4. Кардан татаад хэрэггүй
Уруу налуу газар машинаа зогсоох бол ашиглах нь зүйн хэрэг. Харин тэгш газар кардан татаад хэрэггүй. Энэ нь тоормос зэв үүсэх шалтгаан байж болдог.
5. Бага шатахуунтай үлдээгээд дэмий
Хэрвээ бага бол бак дотор зэв үүсэж болно. Сэргийлэхийн тулд дүүргээд түлшний нэмэлт авто химийн бодис хийчих хэрэгтэй. Ингэснээр хананд элдэв бохирдол үүсэхээс сэргийлж болдог.
Эх сурвалж: Cardoctormn