МАШИН УГААХДАА АНХААРАХ ЗҮЙЛС
Машинаа цэвэрлэхдээ юу юуг анхаарч цэвэрлэгээ хийх вэ? яавал өнгө орох вэ? урьдчилан сэргийлэхийн тулд яах вэ зэрэг мэдээллийг бэлтгэн орууллаа.
- Авто машиныг угааж цэвэрлэхдээ хуурай алчуураар хэзээ ч бүү арч: Тоос шорооны жижиг ширхэгүүд нь машины будгийг зурж гэмтээдэг тул заавал алчуураа норгож цэвэрлэх шаардлагатай.
- Халуун наранд авто машиныг хэзээ ч бүү угаа: хүйтэн ус нь наранд халсан автомашины будгыг агшаадаг ба ингэснээр будаг болон лак цуурж гэмтдэг.
- Автомашиныг угааж хөөсрүүлэхээс өмнө заавал усаар зайлж тоос шорооноос нь салгаж бай: Ингэхдээ даралттай бус савтай асаар зайлбал автомашины будганд тустай.
- Хүйтэн юмуу бүлээн усаар угаах хэрэгтэй: Хүйтэн усаар угаавал машины будаг илүү сэргэж өнгө орно.
- Порлон, алчуур сонгохдоо хамгийн зөөлөн, хөвсгөрийг сонгоорой.
- Аалзны тор шиг царапан үүсгэхээс сэргийлж, угаахдаа тойрог чиглэлээр бус хөндлөн чиглэлээр угаах.
- Зөөлөн угаагч сонгох: Монголчууд зарим тохиолдод машинаа илүү өнгө оруулахын тулд аяга таваг угаагч юмуу зориулалтын бус хүчтэй цэвэрлэгч ашигладаг. Энэ нь автомашины будганд сөрөг нөлөөтэй байдаг.
- Машинаа үргэлж дээрээс нь доош угаах. Угаахдаа хэсэг хэсгээр угаах: Автомашины тодорхой хэсгийг усаар зайлаад, хөөсрүүлээд, зайлах. Угааж дууссаны дараа бүхэлд усаар зайлах.
- Тогтмол хугацаанд өнгөлж байх: Өнгөлөгчинд байх полимер нэгдлүүд нь будагтай маш сайн барьцалддаг тул өнгөлөгч хамгийн сайн хамгаалагч болж чаддаг.
- Өвлийн нөхцөлд машин угаалгасны дараа шууд хөдөлгөөнд оролцох нь цоож, резинүүдийг хөлдөөдөөг. Тиймээс маш сайн арчуулж, хийн компрессороор үлээлгэж хатааж байгаарай.
Эх сурвалж: www.cardoctor.mn