ФОРСУНК ГЭЖ ЮУ ВЭ? №260

Форсунк буюу Монголоор тоосруулагч нь өндөр даралтын шахуургаас ирж байгаа даралттай түлшийг хамгийн сайн тоосролттой болгон шаталтын хөндийд цацаж өгөх үүрэгтэй.

Сүүлийн үеийн ихэнх машинууд удирдлагын компьютерын командаар шатахууныг цилиндр рүү цацдаг электрон форсунктай болсон. Форсунк нь дараах шинж чанартай байна.

  1. Түлшийг маш нарийн тоосролттой болгож хөдөлгүүр асахад хялбар болгох
  2. Тоосорч байгаа түлшийг шаталтын хөндийд сайтар тараах
  3. ТҮлшний тоосролтыг өнгөрүүлэн тараах
  4. Тоосролт дуусахад түлшийг гүйцэд хааж, зогсоох шинж чанартай байдаг.
Гэмтлийн шинж
  • Хөдөлгүүр доголдох
  • Хөдөлгүүр тасалдаж ажиллах
  • Check Engine шар гэрэл асах
  • Түлш дуслах

Засварлах зөвлөгөө

  • Чанар муутай түлш нь форсункны ажиллагааг гэмтээж солиход хүргэдэг
  • Форсункыг солих бол жийргийг нь давхар солих хэрэгтэй
  • Орчин үеийн машинууд түлшний шууд цацалттай болсноор шатахуун зарцуулалт болон байгальд ээлтэй болж чадсан. Хуучны форсункны системд энэ давуу тал бага байдаг.
Бохирдсон форсункыг хоёр аргаар цэвэрлэж болдог
  1. Форсункыг задалж зориулалтын багажаар цэвэрлэх. Энэ нь үр дүн сайн боловч өртөг өндөртэй.
  2. Авто химийн бүтээгдэхүүн хэрэглэж форсункаа цэвэрлэх юм. Авто химийн бүтээгдэхүүн нь таны цаг зав болон мөнгийг хэмнэж чаддаг. Энэ нь нэг удаа хэрэглээд таны форсунк 100% цэвэрлэхгүй ч жилдээ 1 удаа тогтмол хэрэглэснээр форсункаа шинэ мэт байлгах боломжтой.