ГЛУШИТЕЛЬ ГЭЖ ЮУ ВЭ? №262

Дуу намсгуур (ред. muffler/глушитель) нь хөдөлгүүрээс даралттай гарах хийн халууныг багасгаж, өндөр дууг намсгах зориулалттай юм. Глушителийн урд катализаторын хойно туслах дуу намсгагч (резонатор) гэж бас бий.

Онцлох үүрэг:
  • Хий гарах замыг нарийсгаж, даралт өөрчлөн дууг намсгадаг
  • Хоолой тэлж, гарах хийн тэлэлтээс даралтыг бууруулан дуугүй болгодог
  • Хөдөлгүүрээс гарах дууны долгионыг сарниулдаг
  • Даралтыг бууруулснаар хөргөдөг

Хөдөлгүүрээс гарах ажилласан утаа хөндийнүүдэд орж бага багаар температур болон даралт нь буурч гарах хийг дуугүй болгодог. Зарим автомашины глушителээс гарах хийн халууныг бууруулагч бэхлэгдсэн байдаг.

Гэмтлийн шинж:
  • Яндангаас хэвийн бус чанга дуу гарах
  • Өмхий утаа гарах
  • Машины яндангаас чичирхийлэх дуу сонсогдох
  • Утааны тестэд бүдрэх
Гэмтлийн шалтгаан:
  • Яндангийн систем гэмтвэл салонд утаа орж ирдэг. Энэхүү хорт утаа нь үхэлд хүргэх аюултай
  • Хэрвээ яндангийн системийн эд анги гэмтсэн бол яаралтай шинээр солиулахыг авто үйлдвэрлэгчид зөвлөдөг.
  • Автомашины дуу намсгуургүй байх нь дуу ихтэй, хүний амгалан тайван байдалд муугаар нөлөөлдөг. Иймээс дуу намсгуур нь ажиллахгүй буюу байхгүй бол тээврийг хэрэгслийг ашиглахыг хориглодог.