УТАА БОЛОН ЯЛГАРУУЛАЛТЫН СИСТЕМҮҮД ГЭЖ ЮУ ВЭ?
Яндангийн систем
Яндангийн систем нь хөдөлгүүрээс ялгарсан хортой хийг тээврийн хэрэгслийн доогуур аюулгүй дамжуулах төдийгүй өндөр температур болон хөдөлгүүрээс гарах их хэмжээний чимээг багасгадаг. Дараа нь дамжуурга хоолойн систем болон дуу шингээгч шүүлтүүрээр дамжин тэдгээр хийг машины арын хэсгээр гаргадаг.
Утааны систем
Энгийн тээврийн хэрэгслийн хувьд ашиглалтын үед утаа ялгаруулдаг. Утаан зарим хэсэг нь ус, дулаан, устөрөгч зэрэг хоргүй бодис байдаг бол бас зарим хортой бодисууд, нүүрстөрөгч, нүүрстөрөгчийн дан исэл, азотын исэл зэрэг ялгардаг.
Систем тэдгээр хортой ялгарсан бүтээгдэхүүнийг бууруулдаг. Мөн нэг арга нь илүү үр ашигтай хөдөлгүүрийг ажиллуулах юм. Утааны систем нь тэдгээр бүтээгдэхүүнийг шаталтын процесс эсвэл хоргүй хий рүү хувиргасны дараа зарим хэсгийг дахин ашигладаг.
Хамааралтай системүүд:
EVAP систем
Ууршилтын удирдлагын систем нь түлш хадгалалтын системээс түүхий түлшний ууршилтыг барьж авах үүрэгтэй.
Хөдөлгүүр нь температур, хурд болон ачаалал зэрэг тодорхой заасан үйл ажиллагааны нөхцөлүүдийг тогтоосон байдаг. Түүний дагуу EVAP систем нь ууршсан уурыг цэвэрлэж шаталтын процессыг хэвийн ажиллагаанд нь оруулдаг.
EGR систем
Утааны эргэлтийн систем бага хэмжээний утааг яндангийн системээс дахин ашиглаж оролтын холимогт нэвтрүүлж холин, хольсон агаарыг шаталтын тасалгаа руу оруулдаг. Энэ нэмэлт идэвхгүй утаа нь хөдөлгүүрээс гарах хорт хийн ялгаруулалтыг багасгадаг.
Хоёрдогч агаар нэвтрүүлэх систем
Хоёрдогч агаар нэвтрүүлэх систем цэвэр агаарыг яндангийн систем рүү шахаж утааны ялгарлыг бууруулахад тусалдаг.
Эх сурвалж: repairpal.com