УРТ ЦАГААНЫ АВТО ЗОГСООЛ ШИНЭЧЛЭГДЭЖ БАЙНА

Чингэлтэй дүүргийн III хороо, Урт цагааны урд талын 3158 метр квадрат талбай бүхий авто зогсоолын шинэчлэлтийн ажлыг дүүргийн төсвийн урсгал засварын хүрээнд эхлүүлээд байна.

Зогсоолыг эко даацын хавтангаар хийж байгаа бөгөөд ийм материалаар хийсэн зогсоол 3 жил асуудал үүсгээгүй туршлага байгаа аж.