ТООРМОСНЫ СИСТЕМИЙН НИЙТЛЭГ 5 ГЭМТЭЛ

1. Наклад элэгдэж дуусах, мэдрэгчид тулах. Энэ үед:

  • Тоормос жигд бус барьж гэнэтийн ослын үед автомашины зогсох зай уртасна.
  • Пилянзыг зурж ховил үүсгэнэ. Чихарч дуугарна. Тиймээс хавар, намрын техник үйлчилгээ хийлгэхдээ накладны дотор, гадна талыг мэргэжлийн механикаар шалгуулаарай.

2. Тоормосны шингэнийг шалгахгүй, солихгүй удаан явснаар бохирдох болон шингэний усжилтын хэмжээ ихэснэ. Энэ үед:

  • Өвөл хүйтэнд тоормосны шингэн хөлдөнө. Тоормос муу барина.
  • Тоормосны пидал гишгэгдэхгүй болж хатуурна.
  • Тоормосны аппарат, дагалдах эд ангиуд зэвэрч гэмтэнэ. Урьдчилан сэргийлж 2 жил буюу 40,000-60,000км тутамд тоормосны шингэнээ зориулалтаа багажаар шалгуулаарай.

3. Тоормосны аппаратны сальник, чиглүүлэгч боолтны гармушик резин сэтэрч шингэн алдах. Энэ үед:

  • Хянах самбарт тоормосны анхааруулах гэрэл асна.
  • Тоормосны ажиллагаа хэвийн бус болж тоормос муу барина.
  • Тоормосны пидал хатуурна. Тиймээс накладыг мэргэжлийн сервист туршлагатай механикаар солиулах. Наклад солих үедээ тоормосны аппаратны дагалдах эд ангиудыг шалгуулахыг зөвлөе.

4. Тоормосны доод аппаратны (хавчигч) гэмтэх. Энэ үед:

  • Поршин зэвэрч гацна.
  • Чиглүүлэгч боолт зэвэрч гацна.
  • Наклад жигд бус элэгдэнэ, чихарч дуугарна, хурдана элэгдэж дуусна.
  • Наклад тортог хаяна. Аяллын үед гол ус туулсан, элс шаварт суусан бол тоормосны доод аппаратаа мэргэжлийн инженерээр шалгуулаарай.

5. Пилянз (диск) нь маш өндөр даралт, өндөр темпратурт ажилладаг тул элэгдэж хуучирдаг. Энэ үед:

  • Нимгэрч элэгдэн захаараа ирмэг үүснэ.
  • Сэнсэрнэ. Үүнээс шалтгаалан тоормослоход жолооны хүрд (руль) салгална.
  • Тоормослох зам уртасна. Наклад солихдоо пилянзаа шалгуулж долгиолон элэгдсэн бол өнгөлүүлээрэй.

МУ-ын суудлын автомашинуудын тоормостой холбоотой түгээмэл гэмтэл:

  1. Тоормосны аппаратны гэмтэл
  2. Пиланз элэгдэл
  3. Тоормосны шингэний бохирдол
  4. Дээд аппарат муудах

Танд асууж тодруулах зүйлс гарвал мэргэшсэн инженерлүү залгаад лавлах боломжтой.