ТООРМОСНЫ НАКЛАД №137
Автомашины үйлдвэрээс тогтоосон тоормосны зайг уртасгахгүй тогтоосон хэмжээнд автомашиныг зогсоох үүргийг наклад хангадаг. Иймээс энэ сэлбэгийг авахдаа анхааралтай хандах хэрэгтэй.
Зарим техникийн шаардлага хангахгүй тоормосны накладууд нь ашиглалтын явцад үүргээ бүрэн гүйцэтгэж чадахгүй хурдан элэгдэх, янз бүрийн дуу гарах зэрэг сөрөг талууд ихтэй байдаг. Цаашлаад пиланзыг зураг эрсдэлтэй.
Хурдан элэгдэх эсвэл пиланз гэмтээж байгаа шалтгаан:
Чанар муутай материалаар хийсэн наклад нь 2 сул талтай байдаг.
- Нэгдүгээрт үнийг хямд байлгахын тулд асбест гэх материалыг ашигладаг. Энэ нь уушигны өмөн үү, хавдар зэргийг үүсгэдэг тул хүний эрүүл мэндэд хортой гэдэг үндэслэлээр 2000 оноос хойш ашиглахаа больсон.
- Хоёрдугаарт стандарт жигд бус: Накладыг хийхэд орц чухал. Энэ стандартыг мөрдөөгүйгээс, аль нэг материалыг их эсвэл бага хийснээр гарах үр дүн харилцан адилгүй байдаг. Жишээ нь металлын орцыг их хийвэл наклад элэгдэхгүй, пиланзыг гэмтээнэ. Харин хатуу металлын орцыг бага хийвэл наклад түргэн элэгдэх төдийгүй аль аль тохиолдолд тоормослох зайг богиносгодог.
Ашиглалтын хугацаа:
Машин бүрийн жин, зогсох зай харилцан өөр байдгаас хамаарч накладны үрэлтийн талбай өөр өөр байдаг. Гэхдээ ОУ-д чанартай накладыг 1 жил явахад л хангалттай гэж үздэг байна. Үүнээс удах тусам накладны бүтцэд өөрчлөлт орж чийгшил алдагдсанаас эд ангийг гэмтээх эрсдэл үүснэ.
Зөвлөгөө:
Жолооч нар накладыг мэдрэгчинд нь ортол явах, дуугаргасаар явах нь олонтаа. Ингэж удаан явах нь пиланзыг гэмтээх аюултай. Тиймээс дуугарсан даруйд нь солих, аль болох дуугарахаас нь өмнө сольж байгаарай.
Нэмэлт
Асбест: Газраас шөрмөсөн чулууны эрдсээс гаргаж авдаг. Удаан эдэлгээтэй, бөх бат, халуун дамжуулдаггүй, галд тэсвэртэй анх нээсэн үед нь "Гайхамшигт эрдэс" хэмээн барилга байгууламж, цахилгаан бараа, автомашин, гэр ахуйн бараа зэрэгт өргөн хэрэглэж иржээ. Гэвч агаарт тархсан шөрмөсөн чулууны нунтаг ширхэг нь амьсгалын замаар уушиганд орсноор 20-оос 40 жилийн дараах хорт хавдрын эх үүсвэр болдог болохыг тогтоож, 2006 оноос эхлэн "Энх цагийн бөмбөг" зэргээр нэрлэх болсон.
Асбестийг цементтэй хольж эсвэл даавуу шиг материалтай хольж хэрэглэдэг. Хаягдал асбестийг тодорхой журмын дагуу, хуулах юмуу эсвэл ялган цэвэрлэж хураах ёстой. Байгаль орчин болон хүний эрүүл мэндэд асар их хортой бодис юм. Нэлээд хэдэн оронд тодорхой заасан нөхцөлөөс гадуур асбест хэрэглэхийг хориглодог. (сур. wikipedia.org)
Эх сурвалж: www.cardoctor.mn