ТООРМОСНЫ НАКЛААД

Тоормосны накладыг хэрхэн зөв сонгох, тэдгээрийн төрлүүд болон сонголт хийх үедээ юуг анхаарах талаар өгүүлье,.

Тоормосны наклад нь аливаа машины тоормосны системийн салшгүй хэсэг бөгөөд тэдгээрийн ямар байхаас машинаа хэр хурдан зогсоож чадах, тоормосны зайд тоормосоо хэр сайн барьж чадах вэ гэдэг нь хамаарна.

Тоормосны накладны үндсэн үзүүлэлтүүд

Тоормосны накладыг сонгохдоо нэн түрүүнд анхаарах хамгийн гол үзүүлэлт бол үрэлтийн температур юм. Накладыг үйлдвэрлэсэн материалаас бүх зүйл хамаардаг ба үрэлтийн температур ч янз бүр байх болно. Жирийн машины оновчтой ажиллах дулааны хэмжээ Цельсийн +300-аас 350 хүртэл хэм байна. Люкс ангиллын машин эсвэл спорт загварын машины хувьд +800-аас 900 хэм хүртэлх ажиллах наклад тавьсан нь дээр байдаг ч ийм төрлийн наклад Цельсийн +100-аас +200 хэм хүртэл халсныхаа дараа л ажиллаж эхэлнэ.

Хот доторх замд явахдаа ийм төрлийн наклад тавих нь утгагүй бөгөөд мөнгөө хогийн саванд хийсэнтэй ижил юм. Түүнчлэн үрэлтийн коэффициент чухал үзүүлэлт байдаг. Хэрэв тоормосны тэлдэг наклад горимын хэмжээндээ хүртэл халаагүй байвал үрэлт муу, наклад түргэн элэгдэнэ. Стандартын дагуу үйлдвэрлэгдсэн накладны үрэлтийн коэффициент 0,3-0,5 байна. Энэ тоо их байх тусам машиныг хурдан зогсоох болно.

Тоормосны наклаадны ангилал

Үрэлтийн температур олон хүчин зүйлээс хамаардаг бөгөөд тэр дундаас үйлдвэрлэсэн материал чухал үүрэг гүйцэтгэнэ.

50% металлын орцтой наклаад

Эдгээрийн найрлагад 30-65% төмөрлөг орно. Энэ нь төмрийн үртэс, органик бус зүйлүүдтэй холимог графит буюу бал эсвэл органик бус орцтой хольсон зэс юм.

Түүнчлэн найрлагад орсон бодисуудыг сайтар барьцалдуулах зорилгоор тусгай үрэлт үүсгэгчийг нэмж өгнө. Ийм накладны сайн тал нь дулаан сайн өгөх бөгөөд саар тал нь түргэн элэгдэж, бага хэмд муу ажиллах, тоормос гишгэх үед дуугардаг.

Органик наклаад

Ийм накладны бүрэлдэхүүнд кевлар, шил, нүүрсхүчлийн бүрэлдэхүүн хэсэг, өндөр хэмийн давирхай ба резин гэх мэт материалаар хийсэн эдүүд ордог.

Энэ төрлийн наклад бусад эд ангиудад илүү зөөлөн байдаг. Нам дуутай, гэхдээ чийг авсан тохиолдолд тоормос муу барих бөгөөд түргэн элэгддэг муу талтай. Түүнчлэн их тоосжилт үүсгэдгээс болж шахагч дискнүүд бохирдож эхэлдэг.

Металлын орц багатай эсвэл бүхэлдээ металл наклаад

Эдгээрийн үнэ бусад накладнаас өндөр байх ба чанар нь ч илүү сайн. Бүрэлдэхүүнд нь органик накладтай ижил материал ордог ба харин тоормос барилт болон дулааны солилцоог сайжруулахад зориулж ган, зэс нэмсэн байдаг. Тэдгээр нь ач холбогдолтой хэдий ч тоормосны накладыг түргэн элэгдэхэд хүргэдэг. Чанар нь сайжрах тусам үнэ нь өсч, дунджаар 40-50 орчим доллар байна.

Керамик наклаад

Ийм төрлийн наклад хамгийн ашигтай бас хамгийн үнэтэй нь байдаг. Хурд саах чанар нь бусад төрлийн накладнаас илүү, өндөр хэмд тэсвэртэй, чийг авсан үед шинж чанараа алддаггүй.

Тэдгээрийг хийхэд керамик түүхий эд, янз бүрийн өнгөт метал ордог ба орцоо барьцалдуулахын тулд зарим үед бага хэмжээний төмөр ордог.

Керамик наклад нь тоормосны дискэнд ээлтэй байх бөгөөд бага халж, сонгодог накладтай харьцуулахад тоос бага үүсгэнэ. Үнийн хувьд хамгийн өндөр үнэтэй нь бөгөөд накладны болон машиныхаа нэр төрлөөс хамаарч үнэ нь маш их өөрчлөгдөж байдаг.

ТООРМОСНЫ НАКЛААДЫГ ХЭРХЭН СОНГОХ ВЭ?

Тоормосны накладыг сонгох нь тийм ч хялбар бус. Нэг төрлийн машинд олон төрлийн наклад тохирно. Юуны түрүүнд накладаа ямар зорилгоор, ямар нөхцөлд, өдөр тутам ашиглах эсэхээ тодорхойлох хэрэгтэй. Түүнчлэн тоормосонд ямар хүчээр ачаалал ирэхийг тодорхойлно. Үүнээс таны аюулгүй байдал хамаарна шүү дээ.

  • Наклад хортонгүй, төмөр суурь нь нугалаагүй, материал нь ховхорч хуураагүй байх ёстой.

    • Накладны бүтцэнд гадны биет орох ёсгүй.
    • Накладаа захаас эсвэл дэлгүүрээс авах нь таны хэрэг болов ч, заримдаа дэлгүүрээс ч хуурамч наклад авчих тохиолдол байдаг.
    • Харин эсрэгээрээ зах дээр маш сайн, чанартай бүтээгдэхүүн байж болно. Санал болгож буй брэндийнх хямд үнэтэй байвал түүнийг хямд төсөр материалаар хийсний эхний үзүүлэлт юм.
    • Мөн худалдан авалт хийхдээ брендийн нэр, бичвэр нь алдаатай эсэх, эсвэл бусад бүртгэлийн үг үсэгт анхаарлаа хандуулаарай.
    • Бүтээгдэхүүнийг хуурамчаар үйлдвэрлэхээс хамгаалах маш олон хувилбар бий. Энэ нь сав баглаан дээрх тусгай тэмдэглэл, жийргэн дээр брендийн нэрийг бичсэн өнцөг, суурилуулах зааварчилгаа иж бүрэн байх гэх мэт.
    • Зарим брендүүд интернэтээр хайж, шалгаж болохуйц онцгой нууцлалыг бүтээгдэхүүн дээрээ хийж ашиглахыг эрмэлздэг. Ийм нууцлал ив ижил хоёр бараан дээр давтагддаггүй, тэдгээрийг нэг боодлоос гаргасан байлаа ч давтагддаггүй.
    • Накладыг хойд хоёр, урд хоёр дугуйнд хосоор нь сольдгийг бүү мартаарай. Ямар ч тохиолдолд өрөөсөн дугуйнд бүү солиорой!

    ТООРМОСНЫ НАКЛААДЫГ ХЭВШҮҮЛЭХ

    Аливаа шинэ эд ангийн адилаар наклад нь тоормосны дискэнд шүргэж байх ёстой. Энэ ажиллагаа үйлдвэрлэгчийн хэлсэнчлэн тийм ч үр дүнтэй биш байж болно. Шинэ наклад тавьсны дараа замд гараад хэдэн километр явахад эхлээд харших, эсвэл элдэв дуу авиа гарч болно.

    Ийм үед огцом тоормослох, эсвэл тоормосон дээр хүчтэй гишгэх хэрэггүй /энэ нь накладыг хэвшүүлж дасгах 200 орчим километр зам юм/. Машины засвар үйлчилгээний газарт наклад солиулахад энэ талаар жолоочид урьдчилан сануулах ёстой. Хэрэв гэрийн нөхцөлд солих бол үүнийг мөн мэдэж байх ёстой. Өмнө, хойно ойр орчимд машин тэрэг байхгүй шулуун замаар явах үедээ накладны гадаргууг тэгш шүргэлцүүлж, тоормосны дискэнд үрэлцүүлэх зорилгоор тоормосоо аажмаар гишгэвэл зохино.

    САНАМЖ:

    Наклаадыг хойд хоёр, урд хоёр дугуйнд хосоор нь сольдгийг бүү мартаарай. Ямар ч тохиолдолд дан ганц өрөөсөн дугуйнд сольж болохгүй шүү.