НАКЛАД СОЛИХ АРГА №331

Өөрөө солих нь тун сонирхолтой төдийгүй авто сервист төлөх мөнгийг хэмнэдэг.

Хэрэг болох багаж:
  1. Наклад
  2. Тоормосны шингэн
  3. Бээлий
  4. Шил
  5. Торцов
  6. Домкрат
  7. Түлхүүр

1. Зөв накладыг сонгох

Үйлдвэрлэсэн он, загвар зэргээс шалтгаалж наклад бүр харилцан адилгүй байдаг. Тиймээс зөвхөн каталогийн дагуу өөрт нь тохирох бүтээгдэхүүнийг л сонгоорой. Тааруулж болохгүй.

2. Машин хөрсний дараа солих ажиллагааг эхлүүлээрэй. Учир нь явж ирсэн машины наклад, пиланз халсан байдаг.

3. Машинаа домкратаар өргөөр дугуйгаа салгана.

4. Салгасан дугуйгаа машиныхаа доогуур хийж ивнэ.
5. Тоормосны аппаратыг салгана

Үүний тулд 2-4 ширхэг 12-14 хэмжээтэй боолтыг суллах шаардлагатай бөгөөд боолт сулрахгүй бол зэв арилгагч бүтээгдэхүүнийг цацах хэрэгтэй.

6. Үүний дараа тоормосны аппаратыг дээш нь сөхөж өөр газарт тээглүүлнэ. Гэхдээ нэг зүйлийг санаарай.
  • ABS системийн утас
  • Тоормосны шингэний даралтын гуурсыг таслуузай.

7. Одоо накладыг салгаж авна

  • Нэг дугуйнд 2 ш наклад 2 талаас нь хавчсан байрлалтай байх бөгөөд бага зэргийн хүч гаргаж хоногоос нь сугалаарай.
  • Энэ үед пиланзыг давхар шалгаарай. Гадаргуу гэмтсэн, цуурсан бол солих шаардлагатай. Мөн наклад солих бүртээ пиланз өнгөлгөөг хийлгэх ёстой мартуузай.

8. Шинэ накладыг хийсний дараа 2 талаас нь дарж хөдөлгөөнгүй эсэхийг нь шалгах.

  • Гадны тослог биет гадаргуу дээр байгаа эсэхийг шалгах хэрэгтэй.

9. Задалсан дарааллаараа угсарна

10. Тоормосны шингэнийг шалгах хэрэгтэй. Багассан бол нэмээд хийгээрэй.