ХУРДНЫ МЭДРЭГЧ №118

Хурдны мэдрэгч нь дугуй тус бүр дээр байрлах бөгөөд эргэлтийг нь тус тусад нь тоолж ABS-ийн удирдлагын компьютерт мэдээллэдэг байна. Үүнийг компьютер тооцоолж хурдыг, спийдометрийг ажиллуулдаг. Хэрвээ гэмтсэн бол хурд заагч ажиллахгүй болж ABS шар гэрэл асах, тэнцвэржилтийн тогтворжилтын системүүд ажиллагаагүй болдог төдийгүй зарим машины кропны ажиллагаанд нөлөөлдөг байна.

Эвдрэлийн гол шалтгаан нь зам дээрх хог хаягдал, шавар шавхай тоологч шүдний завсар орж алдаатай тоолуулах мөн мэдрэгч болон түүний цахилгаан утас нь гадны хүчин зүйлсээс болж гэмтсэнээс алдаа заадаг байна.