ПИЛАНЗ ӨНГӨЛНӨ ГЭЖ ЯАДАГ ВЭ? №250

Тоормосны диск буюу пиланз нь дотор талаараа хөргөлтийн салхивч бүтэцтэй байдаг. Тоормосны наклад нь пиланзыг хавчиж машины хөдөлгөөнийг зогсоох үүрэгтэй. Пиланзыг ихэвчлэн ширмээр хийдэг. Гэхдээ ширэм нь огцом температурын өөрчлөлтөөс болж физик шинж чанараа алддаг сул талтай.

Пиланзыг наклад хавчихдаа эхэнд нь дотор талаас нь шахдаг тул ихэвчлэн дискний доторх нь түрүүлж элэгддэг.

Элэгдэл, гэмтэл шинж
  • Илүү ачаалал авдаг урд пиланз нь температурын өөрчлөлтөөс болж гэмтдэг.
  • Хойд пилазны хувьд зэврэлтээс үүдэлтэй байдаг.
  • Урд пиланз сэнсрэхэд тоормослох үед рульд чичиргээ мэдрэгддэг
  • Хойд пиланз сэнсрэхэд тоормосны гишгүүрт чичиргээ мэдрэгдэж болно

Засварлах үйл явц

  • Автомашиныг унтрааж хурдны хайрцгийг N байрлалд шилжүүлнэ
  • Өнгөлөгч машин дээр цаапыг эргүүлнэ
  • Пянз тоглуулагчийн зүү адил өнгөлөгчийн хутга тоормосны дискний гадаргуугаар шилжиж тал бүрээс нь маш нимгэнээр нимгэлдэг
  • Үүний дараа хутганы байрлалыг солиод 2-3 ээлжийн дараа өнгөлж дуусна.

Дээрх зүйлсийг хийхийн өмнө автомашины тэнхлэг болон цаапны шаарикт хөдөлгөөн орсон эсэхийг шалгах хэрэгтэй. Хэрвээ хөдөлгөөнтэй бол жигд өнгөлж чадахгүй. Хөдөлгөөнтэй тохиолдолд цаапны шаарикыг заавал солиулах шаардлагатай. Мөн тоормосны дискний зузаан, нимгэнийг шалгаж хэт нимгэрсэн бол өнгөлөхгүй байх хэрэгтэй болдог. Гүн ховилтой пиланзыг өнгөлвөл диск нь нимгэрчихдэг сул талтай.

Анхааруулга
  • Өнгөлний дараа шинэ наклад тавих - урд нь зурагдаж сэнстэй пиланзны наклад өнгөлсөн үр дүнг үгүй хийх сул талтай
  • Үйлчилгээ хийлгэхдээ нэг тэнхлэгийн 2 дугуйн пиланзыг өнгөлүүлдэг.
  • Найдвартай, төхөөрөмжөө сайн мэддэг авто засварт хандаж байгаарай.