ТООРМОСНЫ ШИНГЭН №145
Автомашин үйлдвэрлэгч нар тоормосны шингэнийг 40’000 км тутам сольж байхыг зөвлөдөг. Тоормосны шингэн ажиллагааны явцад маш ихээр конденсацлагдаг /халуунаас хүйтэн, хүйтнээс халуун/ учраас шингэн дотор усны нэгдэл, усны бөмбөлөг үүсдэг.
Эдгээр усны нэгдэл нь тоормосны даралтыг бууруулах, тоормосны аппаратын эд ангийг зэврүүлэх, өвөл царцах, тоормос зууруулж түлш зарцуулалтыг нэмэгдүүлэх зарим тохиолдолд гацаах аюултай байдаг.
Ямар тохиолдолд солих шаардлагатай вэ?
- Карданы гэрэл ассан эсвэл ABS гэрэл ассан тохиолдолд шалгуулж шаардлагатай бол нэмэх эсвэл солиулах
- Тоормос барилт зөөлрөх, муудах
- Тоормосны системд зэврэлт үүсэж эд анги муудсан тохиолдолд
Тоормосны шингэнд тавигдах шаардлага болон түүний ангилал
- Зууралдамтгай температурын үзүүлэлт сайтай байх
- Чийг авсан үед буцлах температур өндөртэй байх
- Тослогооны чанар өндөр байх
- Ашиглалт болон хадгалалтын явцад тунадас үүсэхгүй байх
- Зэврэлт үүсгэхгүй байх
- Резинэн бэхэлгээтэй зохицож байх
- Хадгалалтын явцад шинж чанараа алдахгүй байх
Тормозны шингэний 3 ангилал байдаг
DOT-3, DOT-4, DOT-5 гэсэн ангиллууд бий. DOT гэдэг нь Department of Transport буюу Тээврийн Яам гэсэн үгийн товчлол юм. DOT-ын стандартын шаардлагыг дэлхий даяар хүлээн зөвшөөрдөг. DOT-3 нь тоормосны шингэнд тавигдах хамгийн доод шаардлага юм. DOT кодыг дараах үсгүүд хэдийгээр ихсэж байгаа ч өмнөх стандартаа хангаж байдаг онцлогтой байдаг.
Жишээ нь DOT3 хийх машинд DOT4 шингэнийг хийж болно. Харин DOT5 стандартын шингэнд DOT3 шингэнийг хийж болохгүй.
Эх сурвалж: www.cardoctor.mn