БАРБАНТ ТООРМОС ГЭЖ ЮУ ВЭ?
Барабант тоормосыг ихэнхдээ хойд дугуйнд ашигладаг. Тоормосны төв цилиндрээс ирэх даралттай шингэн нь цилиндрийн хөндийн даралтыг ихэсгэдэг. Ингэхэд поршень тэлж хөшүүргийн туслалцаатай накладыг барабанд тэлж, үрэлтийн хүчний үйлчлэлээр дугуйн эргэлтийг бууруулдаг зарчим дээр тулгуурладаг.
Барабант тоормосонд хий гаргагч байх бөгөөд системд хуримтлагдсан хийг гадагшлуулах үүрэгтэй. Хэрвээ хийтэй бол системийн ажиллагаа сулардаг.
Давуу тал:
- Тоормосны идэвхжил өндөр
- Поршенгийн шахах хүч бага
- Наклад, барбаны хоорондын үрэлтийн өөрчлөлтөд мэдрэмтгий
- Хийцийн хувьд битүү учир тодорхой хэмжээгээр гадна бохирдлоос хамгаалагдсан
- Өөрийгөө цэвэрлэх чадвар муу
- Дотроо 5 төрөлтэй
Эх сурвалж: www.cardoctor.mn