ЛОНДОНГИЙН АЛДАРТ ТАКСИ ШИНЭЧЛЭГДЛЭЭ

Black Cab - бүхээгтэй машин бол Лондон хотыг дэлхийд төлөөлдөг бэлгэ тэмдэг. Шинэ дэлхий, шинэчлэлтийн хүрээнд түүнийг ч бас сайжруулах шаардлага тулгарсан байна. Гэхдээ гол зүйлсээ барьж косметик засвар хийсэн нь зөв болж.

Хөрөнгө оруулалт хийснээр 2018 оноос тус шинэ загварыг олноор ашиглаж эхлэх юм байна. Гол нь байгальд ээлтэй хайбрид хөдөлгүүртэй байгаа нь онцлох байв. Тэр бак шатахуунаар 640 км явах чадвартай төдийгүй, зөвхөн цахилгаан горимоор 110 км замыг туулах аж. Ингэснээр одоо байгаа бензин болон дизель хөдөлгүүртэй загвартай харьцуулахад 7 хоногоо л £100 хэмнэх юм байна.

Ерөнхий томоохон өөрчлөлт байхгүй. Харин өмнөх загвараас цэвэрхэн, зөөлөн, хурдан бас илүү дуугүй болж чадсан байна. Одоогийн таксинууд нь бохир, Англид явж байгаа агаарын бохирдол ихтэй тээврийн хэрэгслийн нэгээр шалгараад байгаа юм.

Энэ бүх шинэчлэлтийн цаана Хятадын Geely компани бий. Тэд Лондон Такси Компани-ийг Лондон EV Company буюу LEVC болгон худалдан авч ирээдүйд хайбрид болон цахилгаан машинаар тус хотын хөлийг дүүжлэхээр шийдэж ээ.

Энэ жилийн 8 сарын 1-ээс шинэ тэрэгний захиалгыг авч төд удалгүй нийлүүлэлтийг хийх гэнэ. Зарим хэрэглэгч нарын бичиж буйгаар түүний салон нь Вольво машиныхтай ижил байгаа аж. Ингэх нь ч аргагүй. Вольвогийн цаад эзэмшигч нь Geely.