ХУУЛГА - ТАНЫ МАШИНЫГ ҮНЭХЭЭР ХАМГААЛЖ ЧАДДАГ УУ?

Тунгалаг өнгөтэй машины будгийг гадны биетээс хамгаалдаг хальс сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байна. Зүгээр ч хамгаалахгүй, зурагдчихаад өөрийгөө эдгээдэг энэхүү технологийг Engineering Explained сувгийн Jason Fenske гэх залуу туршиж үзсэн байна.

Туршилтад орсон өөрийгөө эдгээх энэхүү хальс нь машины будгийг чулуу, зураас, цохилтоос хамгаалах 3 үндсэн давхаргатай аж. Эхний буюу хамгийн доод суурь хэсэг нь хальсыг машинтай наах цавуулаг хэсэг, харин 2 дахь арай зузаан полиуретан материал нь гаднаас ирсэн цохилтыг сулруулах үйлчилгээтэй, 3 дахь хэсэг нь хамгийн чухал буюу тунгалаг хэсэг, энэ нь полиуретаныг өнгө орохоос хамгаалдаг байна.

Тэгэхээр гол асуулт болох энэ хальс үнэхээр өөрийгөө эмчилдэг үү? Үүнийг Fenske өөрийн гараар туршиж үзсэн байна, зураас үүссэн хэсэгт халалт өгөхөд хэвийн болж, асуудалгүй харагдаж байгааг бичлэгээс үзээрэй.

Хэрхэн бүрэх болон хэрхэн хамгаалдаг талаар дэлгэрэнгүй...