НЬЮРБУРГ ТОЙРГИЙН РЕКОРДЫГ ЭВДСЭН ALFA ROMEO SUV!

Өнгөрсөн жилийн Лос Анжелес Авто Шоуны үеэр Альфа Ромео компани Stelvio Quadrifoglio гэх загварыг танилцуулж байсан. Түүнийг хамгийн хурдан SUV гэж батлахын тулд Германы Ньюрбург тойрогт хүчээ сорьсон байна.

Тэгсэн, 20.832 км замыг 7:51.7 минутад тойрч саяхан л рекорд тогтоогоод байсан Porsche Cayenne Turbo S-ийн 7:59 гэдэг рекордыг эвдсэн байна. Ингэснээр BMW M4, Lamborghini Gallardo, сүүлийн үеийн Ford GT-ээс хурдан гэдгээ баталлаа.

Stelvio Quadrifoglio гэх загвар бол Alfa Romeo-ийн цоо шинэ SUV. Түүний мотор нь маш сонирхолтой буюу Ферраригийн хөгжүүлсэн 503 морины хүчтэй 2.9 литрийн хос турбо бүхий V6 хөдөлгүүртэй. Харин хөтлөгчийн хувьд Maserati-ийн бүх дугуйн хөтлөгч системийг ашигладаг. Нэг үгээр хэлбэл Ферраригийн SUV загвар Alfa Romeo нэрээр газарт бууж ээ!

За ингээд дэлхийн хамгийн хурдан Ньюрбургийн аюултай тойргийг тойрсон загвартай танилцая.