ДЭЛХИЙН АНХНЫ УСАНД ХӨВДӨГ МАШИНИЙГ TOYOTA-Д АЖИЛЛАДАГ БАЙСАН ЗАЛУУ БҮТЭЭЛЭЭ

2011 онд Японд болсон том цунами олон, олон зохион бүтээгчдэд цаашид болох аюулаас сэргийлэх шинэ содон бүтээлүүд ар араасаа бүтээж эхэлсэн. Үүний том жишээ бол “усанд хөвдөг машин” юм.

Хидэё Цүрүмаки бол "Toyota" компаний чадварлаг ажилтан байсан бөгөөд өөрийн хувийн кареераа хөвдөг машинаар эхлүүлсэн нэгэн юм. Тэрээр урсан ирэх хүчтэй давалгаанд эсэн мэнд үлдэх цорын ганц арга бол урсгал дагаж хөвөх гэж үзжээ. Ийнхүү "Fomm" гэх өөрийн компанийг байгуулж жижиг авсаархан бөгөөд олон хүний амийг аврах чадвартай усанд урсгал дагаж хөвдөг машинуудаа бүтээж эхэлсэн билээ.  

Тэр “Би өөрийнхөө аюулгүй байдлын төлөө үргэлж грашиндаа хөвдөг машинаасаа байлгах болно, бусад хүмүүсийг ч бас тэгнэ гэдэгт итгэлтэй байна” гэжээ.  

Машин худалдаанд гарсан даруй 4 хүний суудалтай дэлхийн хамгийн жижигхэн машинаар тодорчээ. Хамгаалалтын хувьд гарцаагүй гайхалтай Тайландад үйлдвэрлэгдсэн хүнийг уснаас бүрэн хамгаалах чадвартай гэдэг нь батлагдсан. Харин унааны хувьд нэг цэнэглэлтээр 160км газар явах боломжтой бөгөөд хамгийн дээд хурд нь 80 км цаг ажээ. Зөөврийн баттерейтэй учир гэнэт зогсох аюулгүй.  

Жилийн эцэс гэхэд 10,000 ширхгийг үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа юм байна. Сүүлийн жилүүдэд цахилгаан машин ихээр дэлгэрэх болсон. Цүрүмакигийн жижиг компаниас авхуулаад "Lamborghini" хүртэл цахилгаан машин төрөл бүрээр нь үйлдвэрлэх болсон билээ. Энэ эрчээрээ 2025 он гэхэд 6 машин бүрийн 1 нь цахилгаан машин болох төлөвтэй байна.