TOYOTA CENTURY

Century нь Toyota корпорацын эх орондоо зориулан үйлдвэрлэдэг хамгийн дээд зэрэглэлийн суудлын тэрэг юм. Японы албан байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн хэрэгцээ гэх мэтэд хэрэглэгддэг лимузин юм.

Арын суудал нь гайхалтай ая тухтай болсон бөгөөд энэ загвар нь маш их эрэлттэй загвар болж чадсан юм. Уг загварт Toyota-ийн эмблем тэмдэг огт ороогүй бөгөөд Century гэсэн бие даасан лого урд нүүр, хажуу тал, обуд зэрэг дээр байрласан байдаг.

Century-ийн анхны загвар нь 1967 онд Toyota корпорацын үүсгэн байгуулагч Toyoda-ийн 100 насны ойд зориулан үйлдвэрлэсэн бөгөөд Японы зах зээлд үүнээс гадна ийм дээд зэрэглэлийн машин Nissan President байсан боловч 2010 оны 8 сард үйлдвэрлэл нь зогссон юм. 2005 онд дээд ангиллын тэрэг болох Lexus брэнд мэндэлж үнэ өртгийн хувьд Century-г давсан боловч Century брэнд өнөөг хүртэл байр сууриа хадгалсаар байна.  

1-р үе  (1967-1997) VG 2#3#4#

Дэлхийн хамгийн үнэтэй машинуудад хийгддэг Prestage салоныг бий болгох зорилт тавьсан ба 1967 оны 11 сард энэ загвар нь худалдаанд гарсан юм. Уг загвар нь 1997 оныг хүртэл үйлдвэрлэгдсэн ба 30 жилийн хугацаанд цаг үедээ тохируулан их бага шинэчлэл хийгдсээр байсан.

1964 онд Тоёота корпорацын хамгийн өндөр зэрэглэлийн машин гэгддэг Crown-ийн суурин дээр  V8 цилиндр бүхий Crown Eight загвар мэндэлсэн юм. Гэвч Eight-ээс ялгарах зүйл нь Century-г шинээр бүхэлд нь зохион бүтээсэн юм. Тухайн үед Японы зах зээлд VIP үйлчилгээнд Eight-ээс гадна Америкийн машинууд давамгайлж байсан боловч 5 хаалгатай седан загварын Century түрэн орж ирсэн юм.

4 хаалгатай загвар нь Японы уламжлалт өнгө аясыг тод харуулсан ба худалдаанд гарахдаа өвөрмөц хэлбэрийн урт их гэрэлтэй гарч байжээ. V8 цилиндртэй, хойд дугуйгаараа хөтөлдөг бөгөөд Crown Eight-д хэрэглэж байсан хөдөлгүүрийн багтаамжийг нэмэгдүүлж 3V-U 3 литрийн багтаамжтай OHV, 3,4 литрийн багтаамжтай  (4V-U, 4V-EU) хөдөлгүүр мөн 4 литрийн багтаамжтай (5V-EU) загвар гэх мэт нэмэгдүүлсэн хөдөлгүүрүүд байсан.

Тухайн үедээ ховорд тооцогдож байсан цагираг хэлбэрийн пүрш бүхий агаар оруулах хоолойг урд тэнхлэг, хурдны хайрцагны дээр байрлуулж,  жолооны механизмын таг нь хөдөлгүүрийн дээр хэсэгт байрладаг. Энэ нь тухайн үедээ япон төдийгүй европт ч нэвтрээгүй зүйл байсан ба 40 жил өнгөрсөн боловч энэ нь  гарцаагүй гайхалтай шийдэл болж чадсан. 

Гэвч энэ гайхалтай боловч нарийн төвөгтэй механизм нь ямар ач холбогдолтой юм бэ гэсэн асуудал урган гарч ирсэн ба 1982 онд хийгдсэн томоохон шинэчлэлээр илүү энгийн бүтэц, технологитой болж ирсэн. VG20 загвар нь Америкийн автомашин үйлдвэрлэгчидтэй өрсөлдөх шаардлага байсан бөгөөд бүх загварыг стандартаар автомат хурдны хайрцагтай болгожээ.

Он цагийн дарааллаар авч үзвэл:

  • 1973 онд шинэчлэл явагдаж VG21 загвар болон гарсан. Энэ үед тухайн үеийн утааны ялгаварлалтын стандартад нийцүүлж үйлдвэрлэсэн ба 3.4 литрийн багтаамжтай хөдөлгүүртэй болжээ. Хойд гэрлийн загвар өөрчлөгдсөнөөс гадна урдаа дискэн тоормостой болжээ.
  • 1975 оны 6 сард механик хурдны хайрцагтай загварын үйлдвэрлэл зогссон байна.
  • Ингээд 1982 онд томоохон шинэчлэл явагдсан ба 3.4 литрийн багтаамжтай 4V-EU хөдөлгүүрийн оронд 4 литрийн багтаамжтай 5V-EU хөдөлгүүр нэвтэрсэн. Худалдаанд гарснаас хойш нэг их шинэчлэгдээгүй байсан ч энэ шинэчлэлээр гадна дотно талд ихээхэн өөрчлөлт гарсан юм. Их гэрэл, урд нүүр, хойд гэрэл, бампер гэх мэт өөрчлөгдсөнөөс гадна салонд автомат агааржуулагч, радио гэх мэт зүйлс ч хийгдсэн байна.   

Энэ мэтчилэн шинэчлэлүүд явагдсаар байсан бөгөөд энэ хугацаанд тэнхлэг хоорондын зай уртасч, обудны загвар өөрчлөгдөж, стандартаар аюулгүйн дэртэй болсноос гадна VIP хойд суудал, утасны антен зэргээр тоноглогджээ.

2-р үе (1997-) GZG5#

1997 онд шинэ загвар гаралгүй 30 жил өнгөрсний эцэст энэхүү загвар худалдаанд гарсан юм. Сүүлийн үеийн шинэ шинэ технологиудыг нэвтрүүлснээс гадна өмнөх загвар өнгө аясаа хадгалсаар байсан юм.

Японы автомашины түүхэнд анх V хэлбэрийн 12 цилиндртэй DOHC -тэй хойд дугуйгаараа хөтөлдөг загвар байсан юм.

Toyota-ийн өмнө хэрэглэж байсан 6 цилиндртэй хөдөлгүүрийн суурин дээр бүтээсэн уг хөдөлгүүрийг 1GZ-FE гэх бөгөөд 1 талын 6 цилиндрт нь асуудал үүссэн ч нөгөө 6 цилиндрээрээ явах боломжтой. Модоор хийсэн салон нь уран дархчууд нэг бүрчлэн нарийн хийсэн гайхалтай хийцтэй ба дээд зэрэглэлийн материал, өндөр технологийг нэвтрүүлсэн загвар болсон.

Цэнхэр, хар хөх, гялгар хар гээд тансаг өнгийн нийлбэрүүдийг өөртөө багтаасан бөгөөд эдгээр нь энгийн машинуудад хэрэглэгдээд байдаггүй нэр томьёо юм. Эхний загвар нь хаалган дээрээ тольтой биш хамар дээрээ байсан боловч энэ үеэс өөрийн сонирхолдоо нийцүүлэн сонгох боломжтой болжээ.

Он цагийн дарааллаар авч үзвэл:

  • 2000, 2001 онд хэсэгчилсэн шинэчлэл явагдсан.
  • 2003 оны 1 сард засгийн газрын хэрэглээнд зориулж уг загварыг газаар явдаг (CNG) болгон шинэчилсэн. Гэвч ихэнх мужуудад газын станцууд нэвтрээгүй байсантай холбоотой, мөн энгийн загварыг бодвол энэ загвар нь 3.000.000 иенээр үнэтэй худалдаанд гарсан гэх мэт шалтгаанаар амжилт олж чадаагүй бөгөөд 2005 онд үйлдвэрлэгдэхээ больсон. 
  • Уг CNG хувилбар нь 1GZ-FNE хөдөлгүүртэй байсан ба 258 морины хүчин чадалтай бөгөөд хүчин чадал нь бага зэрэг буурсан.
  • 2005 оны 1 сард автомат 6 араатай хурдны хайрцагтай болсон бөгөөд стандартаар хос EMV-тэй болгожээ. Мөн хойд суудалд DVD  тоглуулагч суурилуулсан.
  • 2006 онд хойд гэрэл, тоормосны гэрлүүдийг LED болгон шинэчилжээ.
  • 2007 онд Токиогийн 40-р мотор шоун дээр өмнөхөөсөө илүү дэгжин, дээд зэрэглэлийн салон, нүүр бүхий “Premium Century”-г танилцуулсан.
  • 2008 онд олон хэсэгтэй  их гэрэлтэй болсон ба үүнтэй холбоотойгоор манангийн гэрэл бампер дээр байрлах болж телевизийн сувгуудыг хүлээн авах системтэй болжээ.
  • 2010 оны 8 сард мөн хэсэгчилсэн шинэчлэл явагдсан ба стандартаар дуу хоолойн систем бүхий guide monitor  болон ETC системийг  стандартаар тавьжээ. Нарны хэт ягаан туяанаас хамгаалсан шил, салон доторх агаарын хэмийг тохируулагч агааржуулагч гээд ая тухыг улам нэмэгдүүлсэн.