GOOGLE MAPS: УЛААНБААТАРЫН АВТОЗАМЫН АЧААЛЛЫГ ХАРУУЛДАГ БОЛЖЭЭ

Android, iOS төхөөрөмжүүдэд зориулагдсан Google Maps аппликэшн нь саяхан шинэчлэгдэхдээ Улаанбаатар хотын автозамын ачааллыг бодит цагийн горимд харуулдаг болжээ.

Яг одоо аль зам ачаалал ихтэй, эсвэл багатай байгааг тус програмын доод захад байрлах "Driving" товч дээр дарж харах юм.

Замын өнгө гүн улаан болох тусмаа ачаалал нь нэмэгдэх бол ногоорох тусмаа ачаалал нь буурна. Мэдээллийг цуглуулахдаа зам дээр яваа жолооч нарын гар утасны GPS системийн ажиллагаан дээр үндэслэж байгаа бололтой.

Хэрвээ таны Google Maps аппликэшн сүүлийн хувилбараар шинэчлэгдсэн бол уг мэдээллийг харж болох юм.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.