88 ЖИЛИЙН ӨМНӨ БУЮУ 1930 ОНД Ч ХҮҮХДИЙН СУУДЛЫГ ХЭРЭГЛЭЖ БАЙСАН

Одоогоос 88 жилийн өмнө буюу 1930 онд бандааш хэлбэрийн хүүхдийн анхны суудал гарсан гэнэ.

  • Хүүхдийн суудлын түүх эхэлж замын хөдөлгөөнд жолоо барин оролцож байгаа эцэг эхчүүдийн гол анхаарлыг зөвхөн жолоодлогод л хандуулахад анхаарчээ.
  • Тиймээс энэхүү бандааш маягийн өлгүүрийн жолоочийн суудлын араас дэгээдэж дотор нь хүүхдээ суулгаснаар ийш тийш мөлхөж, машинаас унахаас сэргийлж байв.

1940 онд аюулгүй байдал талдаа төдийлөн сайн биш модон хайрцаг шиг юманд хийгээд явдаг байсан байна.

  • Хүүхдийг ядаж л модон хайрцагт суулгаж цонхоор харах боломж олгов. Мэдээж аюулгүй байдал, тав тух цаашаа.

1962 он. АНУ-ын иргэн Leonard Rivkin зураг дээр үзүүлсэн метал цагираг дотор бяцхан дэр бүхий
суудал зохион бүтээсэн бол яг энэ үед Briton Jean Ames гэгч “Y” хэлбэрийн оосроор хүүхдийг суудалтай нь бэхлэх санаачилга гаргаснаар өнөөгийн хүүхдийн суудлын үндсэн загвар бүрджээ.

1968 он. Ford Motor компанийн зохион бүтээсэн “Tot-Guard” суудал нь хуванцар материалтай бөгөөд автомашины үндсэн аюулгүйн бүсийг ашигласан хэдий ч хүүхдийн толгой, нүүр хэсгийг эрсдэл өртүүлэх өндөр магадлалтайн дээр хүүхдийн хөдөлгөөн, тав тухыг хэт хязгаарласан байв.

Тун удалгүй General Motors компани “Love Seats” -г танилцуулав.

  • Энэ хүүхдийн суудал нь polypropylene материалын гадуур хөөсөнцөр шахмалаар бүрсэн маш хөнгөн бөгөөд авч зөөхөд хялбархан төдийгүй автомашины үндсэн хамгаалалтын бүсийг давхар ашигласнаар хүүхдийн тав тух, аюулгүй байдлыг сайтар хангасан загвар болж чаджээ.
  • General Motors компани энэ хүүхдийн суудлаа нярай хүүхдийн болон өсвөр насны хүүхдийн гэсэн 2 төрлөөр анх танилцуулжээ.

Товчхондоо тэртээх 90 ээд жилийн өмнөөс хүүхдүүдээ аюулаас хамгаалахын тулд инженерүүдийн тархи завсар зайгүй ажиллаж байсан юм байна.

Харин бид нар зүгээр л хэрэглэх дургүй.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.