КРЫШКАНЫ ЖИЙРЭГ ГЭЖ ЮУ ВЭ? МУУДСАН ТОХИОЛДОЛД ЯМАР ШИНЖ ТЭМДЭГ ҮЗҮҮЛДЭГ ВЭ?
Крышканы жийрэг гэмтэх нь машинд маш олон асуудлууд үүсгэдэг.
1. Хөдөлгүүр хэт халах: Крышканы жийрэгт гэмтэл гарснаар хөргөлтийн шингэн шаталтын бүхээг рүү нэвчиж орох боломжтой. Энэ нь хөргөлтийн шингэний хэвийн эргэлтийг зогсоож халахад хүргэдэг.
2. Хөргөлтийн шингэний түвшин багасах: Крышканы жийргээр алдаж эхэлснээр хөргөлтийн шингэн шаталтын бүхээгт орох эсвэл хөдөлгүүрийн хажуу руу урсдаг. Энэ 2 хоёр нөхцөлийн аль ч үед хөргөлтийн шингэний түвшин багасдаг.
3. Машины халаагуур ажиллахгүй болно: Машины халаагуур ажиллахын тулд халуун хөдөлгүүрийн хөргөгч шингэн дээр тулгуурладаг. Крышканы жийрэг алдсанаас хөргөлтийн шингэн багасаж халаагуур удирдлагагүй болоход хүргэдэг.
4. Хөдөлгүүр доголдож эхэлнэ: Хэрэв хөргөлтийн шингэн цилиндр рүү нэвчвэл шаталт нь гүйцэд явагдахгүй байх магадлалтай. Крышканы жийрэгний гэмтэл нь шаталт явагдах даралтыг ч бас багасгаж бөгөөд ингэснээр шаталтын бүхээгийн битүүмжийг алдагдуулдаг. Дээрх 2 нөхцөлийн алинд нь ч хөдөлгүүрийг доголдоход хүргэдэг.
5. Машины яндангаас цагаан утаа гарах: Машины яндангаас цагаан утаа гарах нь крышканы жийрэг муудсаны шинж бөгөөд шалтгаан нь хөдөлгүүр рүү хөргөгч шингэн орсноос болдог. Утаа нь нялуун үнэртэй болсон байдаг.
6. Хөдөлгүүрийн анхааруулах гэрэл асах: Машины компьютер байнга хөдөлгүүрийн үйл ажиллагааг хянаж байдаг. Хэрэв крышканы жийрэгний нэвчилтээс үүдсэн хөдөлгүүрийн алдагдал илэрмэгц хөдөлгүүрийн анхааруулах гэрэл асдаг.
7. Моторын тос болон хөргөлтийн шингэн холигдох: Крышканы жийрэг алдах үед тос болон хөргөлтийн шингэний савнууд бие биедээ холигддог. Энэ үед хөргөлтийн шингэн бор өнгийн хольцтой харин моторын тос хөөстэй болж эхэлдэг.
8. Хөдөлгүүрийн гэмтэл: Хэрэв хөргөлтийн шингэн шаталтын тасалгаанд нэвтэрвэл маш аюултай гэмтлийг хөдөлгүүрт үзүүлэх боломжтой. Үүнтэй ижил үр дүн хөргөлтийн шингэн болон моторын тос холилдсоноос хөдөлгүүрийн эд ангийг хангалттай тосолж чадахгүйгээс үүсдэг.
Мэргэжлийн хүнээр оношлуулах хэрэгтэй.
Крышканы жийрэг хэрхэн ажилладаг вэ?
Жийрэгний үүрэг нь цилиндрийн толгой болон блок хоорондын тусгаарлалтыг нарийн хадгалах үүрэгтэй. Хэрэв зөв горимоор ажиллаж байгаа үед цилиндр дотор зохист шаталтын процесс явагдах боломжийг олгож тос болон бусад шаардлагагүй бодисыг цилиндрт орохоос сэргийлдэг.
Гэвч эдгээр зүйлс маань буруугаар эргэх боломжтой. Крышканы жийрэг маш хүнд нөхцөлийг даван туулах шаардлагатай байдаг. Франгейтын 400 хэмийн өндөр градуст дотоод шаталтын өндөр даралтыг тэсэж ажилладаг.
Шаталтын бүхээг дотор туйлын өндөр даралт болон вакуум орон зай үүссэн нөхцөл дор крышканы жийрэг шахагдаж маш хурдан эргээд битүүмжлэлийг бий болгох шаардлагатай байдаг.
Хэрэв нэг л гэмтэхэд засвар маш үнэтэй болдог. Доор түгээмэл крышканы жийрэг эвдрэлд хүргэдэг шалтгаануудыг бичив:
- Хөдөлгүүрийн ажиллагаанд үүсэх асуудлууд: Эдгээр асуудлууд нь хэт халах, хэвийн бус шаталт явуулах зэргээр кришканы жийргийг гэмтэхэд нөлөөлдөг. Хэт халах нь хамгийн элбэг тохиолддог.
- Элэгдэл: Крышканы жийрэгний хугацаа нь дуусахад элэгдэж эхэлдэг. Энэ нь ихэвчлэн хуучин машины хувьд урт хугацаанд эдэлгээ даахааргүй материалаар хийгдсэн байдаг тул элбэг тохиолддог.
- Үйлдвэрийн алдаа: Зарим тохиолдолд хөдөлгүүр эсвэл жийрэг үйлдвэрээсээ алдаатай ирэх тохиолдолд байдаг. Энэ нь жийргийг хурдан гэмтэхэд нөлөөлдөг
- Буруу суулгах: Хэрэв цилиндрийн толгойг засах гэж салгах үедээ жийргэвчийг гэмтээсэн байж болзошгүй.
Гэмтлийг хэрхэн засах вэ, яагаад тийм үнэтэй болдог вэ?
Гэмтсэн жийргийг солих шаардлагатай энэ ажиллагааны төлбөр нь хэдэн мянган долларын өртөгтэй болдог.
Тиймээс та засварчнаар солиулахаас өмнө яагаад крышканы жийргэвч гэмтсэнийг олж мэдэх нь чухал юм. Эс бөгөөс шинэ жийргэвч нь бас л гэмтэх магадлалтай.
Хэрэв хөдөлгүүрийн ажиллагаанаас үүдэж гэмтсэн бол түрүүлж анхаарах ёстой. Крышканы жийргийг солиход ихэнхдээ цилиндрийн толгой, хөдөлгүүрийн блокыг цуг солихыг шаарддаг. Эс бөгөөс шинэ крышканы жийрэг гүйцэд битүүмжилж чаддаггүй.
Энэ засвар өндөр өртөгтэй зөвхөн шинэ эд ангийн үнэ биш. Гол үнэ нь засварын ажиллагааны хөлс байдаг. Шинэ крышканы жийрэг суулгахын тулд голдуу хөдөлгүүрийн дээд хэсгийг бүхэлд болгоомжтойгоор задалж дараа нь буцааж угсардаг. Энэ ажиллагаа хэдэн өдрийг зарцуулдаг. Мөн хөдөлгүүр том байх тусам илүү ажиллагаа шаардана.
Хэрэв зургаа эсвэл найман цилиндртэй бол мотортой бол үнэ бүүр өснө.
Өөр боломж нь шинэ эсвэл үйлдвэрээс дахин угсарсан хөдөлгүүр суулгах ба энэ нь голдуу хоёр мянган доллар юмуу түүнээс илүү өртөгтэй байдаг.
Үүнийг хэрэгжүүлэхийн өмнө таны машин ийм үнэ хүрэх эсэхээ тооцсон нь дээр. Хэрэв хуучин машин олон милл явсан бол магадгүй шинэ машин сонирхсон дээр байж болох. Засварчнаасаа өртгөө тооцуулаад бага зэрэг тоо бодоод аль зөвөөр нь шийдсэн нь дээр.
Эх сурвалж: repairpal.com