"ГИЙНГОО" ЗУНЫ ТЕХНИК ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЗТАНГУУД ТОДОРЛОО.

Доктор Авто Сүлжээ компанийн "ГИЙНГОО" автомашины хонжвортой зуны техник үйлчилгээ 4-р сарын 22-оос 06-р сарын 16-ийг хүртэл 56 хоногийн турш үргэлжилж амжилттай өндөрлөлөө. Сугалааны тохирлыг 6-р сарын 16-ны Ням гарагийн 21:00 цагаас 25TV-ээр шууд дамжуулан нийт 13 азтанг тодрууллаа.

Доктор Авто Сүлжээг зорин ирж төмөр хүлгийнхээ моторын тос, кропны шингэн, хүч дамжуулах эд ангийн тос, гидрийн шингэн, хөргөлтийн шингэнээ солиулсан эрхэм үйлчлүүлэгч та бүхэндээ баярлалаа.

"ЖАВАРТАЙ ӨВЛИЙН ЖАРГАЛ" өвлийн техник үйлчилгээгээр эргэн уулзъя!