ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МАШИН - БҮГД НАЙРАМДАХ СОМАЛИ УЛС

Ерөнхийлөгчийн машин цувралын энэ дугаараар Африкийн эх газрын хамгийн зүүн хэсэгт байрлах Бүгд Найрамдах Сомали улсыг онцолж байна. Эрт цагт Сомали нь Араб, Персчуудын худалдааны төв байсан тул тухайн үеийн хамгийн өндөр хөгжилтэй улс орон байж ээ.

Харин энэ байдал нь гадны шуналтай улс орнуудын анхаарлыг татсанаар олон зуун жил үргэлжилсэн Англи, Италийн колон болоход хүргэсэн түүхтэй.

Өнөөгийн Сомали улсын ард иргэдийн 80% нь нүүдлийн аж ахуй эрхлэн, хүн амын дийлэнх хэсэг нь өдрийн 1 ам.доллар хүрэхгүй цалинтайгаар аж төрж байна. Тэгвэл тус улсын Ерөнхийлөгчөөр Хассен Шейх Мухамед сонгогдон ажиллаж байгаа бөгөөд өдөр тутмын ажил албандаа бүрэн хуяглагдсан хэд хэдэн өөр төрлийн машинтай. Тэдгээрээс цухас дурдвал Mercedes Benz, BMW, Bentley гэх мэт машинуудтай.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.