- Аккумулятор доторх нэмэх цэнэгтэй хавтангуудын дунд Absorbent Glass Mat буюу Шингээгч Шилэн Тусгаарлагч хавтантай дэвшилтэт технологи бүхий хар тугалганы хүчлийн батерей юм.
- AGM аккумулятор нь доргио чичиргээнд маш тэсвэртэй, бүрэн битүүмжилсэн, доторх хүчил нь асгардаггүй. Аккумуляторыг уяж цэнэглэх, хүчил нэмэх зэргээр ямар ч нэмэлт засвар үйлчилгээ хийдэггүй төрлийн аккумулятор.
AGM аккумуляторын давуу тал юу вэ?
- Ашиглалтын хугацаа 3 дахин урт
- CCA үзүүлэлт өндөр тул хүйтэнд хөдөлгүүрийг асаах чадвар өндөр
- Маш хурдан цэнэгээ авдаг.
“Start-Stop” хөдөлгүүрийн системтэй машинд AGM төрлийн аккумулятор яагаад тавьдаг вэ?
- Машины BMS буюу Батэрэй менежментийн системийн хуваарилалтын дагуу баланстай цэнэглэгддэг.
- Олон дахин унтарч-асдаг хөдөлгүүрийн ажиллагаанд тохирч хэсэгхэн хугацаанд түргэн цэнэглэгдэх, хуримтлагдсан цэнэгээ хөдөлгүүр асалт, унтралтын үед жигд дамжуулдаг давуу талтай.
- AGM суурилуулдаг буюу start-stop системтэй машинууд энгийн аккумуляторыг голдог тул орлуулж тавих нь системийн ажиллагааг доголдуулдаг.
Бүтцийн зураглал