ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МАШИН - БОЛИВАРЫН БҮГД НАЙРАМДАХ ВЕНЕСУЭЛ УЛС

Энэ удаагийн дугаарт Венесуэл улсын Ерөнхийлөгчийн машиныг онцолж байна. Венесуэл улс нь байгалийн нөөц баялаг ихтэй бөгөөд үүнийг ашиглахын тулд жил бүр их хэмжээний онгон байгаль, ойн мод устгагдсаар байна. Венесуэл маш олон төрлийн бүтээгдэхүүнийг экспортонд гаргадаг бөгөөд эдгээрт ган төмөр, хөнгөн цагаан, цемент болон нефтийн бүтээгдэхүүн зэрэг олон зүйл байдаг.

Тус улсыг Ерөнхийлөгч асан Уго Чавес олон жил барьсан бөгөөд түүнийг өөд болсноос хойш одоогийн Ерөнхийлөгч Николас Мадуро сонгогдсон ажиллаж байна. Одоогоор түүний унаж байгаа машинууд бүгд өмнөх Ерөнхийлөгчийн үед ашиглагдаж байсан тансаг зэрэглэлийн маш олон машин байдаг. Үүнд Ford Explorer, Chevrolet Suburban, Chevrolet Tahoe, Chevrolet Express гэх мэт маш олон машин бий.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.