ДАКАР2015: 8-Р ҮЕИЙН ТОЙМ (БОЛИВИЙН УЮУНИ> ЧИЛИЙН ИКИГЕ)

Боливийн Уюуни> Чилийн Икиге  хүрэх Дакар раллигийн 8 дахь өдрийн тэмцээн явагдаж өнгөрлөө.

Энэ өдрийн гарааны онцлог нь тамирчид бүгд зэрэг нэг гараанаас гарсан явдал байлаа. Гараанаас гараад Боливийн давсан нууранд дээгүүр уралдаад цааш Чилийн нутаг руу орсон юм. Дэлхийд алдартай Боливийн давсан нууран дээр цаг агаарын хүнд нөхцөлд уралдсан юм. Тус өдөр бороо орж давсан нуурыг гаталж уралдахад хүнд болгосны улмаас зохион байгуулагчид тэмцээнийг түр завсарлаж цаг агаарын нөхцөл сайжирсны дараа үргэлжлүүлсэн юм. Тус өдрийн тэмцээнийг 15 тамирчин орхисон байна.

Энэ өдрийн уралдаан мотоциклийн ангилалын нийлбэр дүнг өөрчилсөн уралдаан болж өнгөрлөө. Боливийн нойтон давс Марк Комад Дакарын түүхэнд 5 дахь удаа түрүүлэх боломжийг өглөө. Харин түүнтэй маш ширүүн өрсөлдөж байсан Жоан Барредагын хувьд харамсалтайгаар тэмцээний тэргүүлэгчдийн эгнээнээс хасагдаж байна. Тэмцээний дараа Жоан Барреда тэмцээнийг зохион байгуулагчдыг шүүмжилсэн байна. Цаг агаарын хүнд аюултай нөхцөлд биднийг гараанаас гарахыг шаардаж гаргасан, үзэгдэх орчин маш муу, бид зүгээр л усан дээр уралдсан гэж гомдол гаргажээ.

Одоогоор нийлбэр дүнгээр Комагын хамгийн ойр өрсөлдөгч Паола Ганзалвес 9 минутын хойно байна.

 

Ингээд тэмцээний тэргүүлэгчдийг ганхуулсан энэ гарааны дүнг танилцуульяа.

Мотоциклийн ангилалд Чили эр Пабло Куантанилла түрүүлсэн бол түүний араас Педро Гарсияа  тэргүүлэгчээс 11 секунд алдаж 2-т, Словяан эр Стефон Свитко 12 секундын дараа 3-т орсон байна. Энэ гараан тэргүүлэгчдэд тун халгаатай гараа байлаа тэмцээнийг тэргүүлэгч Жоан Барреда 80-р байранд, Паола Ганзалвес 15-р байрнуудад орсон бол дакарын Чанга эмэгтэй Лайяа Сайнз 5-т орсон байна тэрээр хэлэхдээ: “Өнөөдөр үнэхээр хэцүү өдөр байлаа. Зарим тамирчид тэмцээнийг энэ өдөр эхлүүлэхийг хүсээгүй учир нь энэ үнэхээр аюултай бас бороо ороод хүйтэн байсан гэхдээ энэ үе миний хувьд сайн болж өнгөрлөө гэж Чанга Эмэгтэй маань хэлжээ.

Боливийн давст нууранд хуурай үед хурдлахад сайхан газар боловч бороо орж норвол зам заагч ажиллахгүй, радиаторын блок болон бусад эд энги дээр давсан гадарга үүсгэж цахилгааны масс үүсгэж байсан юм.

 

Автомашины ангилалд Toyota багийн тамирчин Яазеед Ал Ражи түрүүлсэн бол түүний араас Аргенитин эр Орландо Терранова 1 минут 12 секундын араас 2-т орж тэмцээнийг тэргүүлэгч Нассир Ал Аттияа 3-т орж тэргүүлэгчийн байраа хадгалж үлдэж чадлаа.

 

Куад ангилалд Аргентини эр Гонзалес Фериоли цойлон гарч ирж түрүүлсэн бол Игнасио Касале 7 мин 57 секунд хоцорж 2-т орсон байна

Ачааны машины ангилалд Оросын Камаз багийн Николайвын экипаж түрүүлсэн бол түүний араас Ивеко багийн Жералд Дэ Рооя 11мин 16 секунд хоцорж 2-р байранд  орсон байна

 

Монгол тамирчдын маань хувьд 8 дахь өдөр тун амжилттай болж өндөрлөллөө.

Доктор авто сүлжээ компаний тамирчин ОУХМ Д.Болдбаатар Ази тивээ төлөөлж маш амжилттай уралдаж 74 байранд орж ирсэн байна. Манай тамирчин тэмцээний эхэлсэн өдрөөс хойш яван чангарч байраа урагшлуулсаар байгаа юм.

Дакар раллид анх удаагаа оролцож буй Ч.Анарын хувьд энэ өдрийн 12 дахь хяналтын цэгээр 84т орж бүртгүүлсэн мэдээ байна. Одоогоор барианд орсон талаар мэдээлэл хараахан ирээгүй байна, шуурхай авсан мэдээллээр мотоциклых нь стартер эвдэрсэн гэж байна

Харин автомашины Т2 ангилалд Тоёота Ланд Круйзер 200 автомашинаар оролцож байгаа Н.Лхамаагаар удирдуулсан баг 8-р шатны уралдааныг 65-д бүртгүүлж дуусгасан бөгөөд ингэснээр нийлбэр оноогоор 65-д бичигдэх болжээ. 

Доктор авто сүлжээний зүгээс Дакар ралли 2015 уралдаанд оролцож буй Монгол тамирчдаа дэмжихийг уриалж байна

 

Дакар раллигийн 9 дахь өдрийн замыг танилцуулья

Чилийн Икиге > Калама хүрэх  Дакар раллигийн 8 дахь өдрийн замыг танилцуулж байна

Тамирчид 450км  үргэлжлэх тусгай үеийг туулах болно. Гараанаас бөөнөөрөө гарах бөгөөд элсэн цөл, нүхийг туулна. Зарим газар зам нарийсах үед тамирчид бие биенээ шүргэж мөргөх магадлалтай юм.