САЛОНД ДУУ ОРОХ (УРД ХЯНАХ САМБАР)

Удаан хугацаанд хэрэглэхэд автомашины салоны эд ангид  дуу орох нь нэмэгдээд байдаг эхлээд энэ юунаас болоод байгааг авч үзье. Муу  доргио чичиргээтэй замд эд ангиудын бэхэлгээ сулрах, элэгдэх. Резин эд ангиуд тэлэх болон барих шинж чанараа алдах болон зөөлөвч порлонууд шалчийж тусгаарлах үүргээ гүйцэтгэж чадахгүй болох. Металл болон хуванцар эд ангиудын хэвийн элэгдэл орно. Мөн засвар үйлчилгээний үед болгоомжгүй харьцсанаас бэхэлгээ сул үлдэх, түгжээ хугарах, зөөлөвч унах зэргээс болно. Одоо хаана дуу орох боломжтой талаар тодорхойлохыг оролдоё.

1. Урд хянах самбарын шил болон кузовтой нийлсэн хэсгээр хяхтнах дуу орох

Дуу орох шалтгаан нь кузовын төмөр ба хянах самбарыг тусгаарлах зөөлөвч шалчийж зай үүссэнээс хоёр хатуу биет шууд харьцах болсноос. Энэ нь нилээд хэцүү газар газар бөгөөд хянах самбарыг задлах шаардлагатай болно. Салгасны дараа хуучирч муудсан зөөлөвчийг авч шинэ тусгаарлах зөөлөвчийг нааж өгнө. Задлахад хэцүү юмуу чадахгүй үед завсраар нь зөөлөн эд чихэх, дуу дарах силикон спрэйг (шингэн резин) цацаж өгөхөд болох юм.

2. Урд хянах самбарт торжигносон дуу гарах

Дуу орох шалтгаан нь хянах самбар ба кузовыг бэхлэх боолт суларсан байх, хянах самбарын хуванцар түгжээ ба мөөм суларч холхисон байх магадлалтай. Боолт суларсан байвал чангалснаар, хуванцар түгжээ суларсан байвал үүрийн хамт солих, олдохгүй бол мөөмийг цахилгааны лентээр ороож буцааж хийж болох юм.

3. Хөгжим болон паарны хүрээнүүд хянах самбарын их биетэй хавирч хяхтнах дуу гардаг

Энэ нь тусгаарлах зөөлөвч шалчийсан эсвэл огт хийгээгүй байдгаас болно. Мөн тогтоох түгжээнүүдийн аль нэг нь хугарсанаас хүрээ нь хөдөлгөөн орж дуугардаг. Хөгжим солих, засварлах үед эвгүй авснаас түгжээнүүд хугарсан байх магадлалтай. Ийм үед тусгаарлах наалтыг хүрээнии дотор ирмэгт нааж өгөх, хугарсан түгжээг сэргээх хэрэгтэй.

4. Урд хянах самбарын хайрцаг дуугарах

Олон дахин онгойлгож хэрэглэсэнээс нугасанд холхио үүсэх, тулгуур резин суух, алга болох,  түгжээний дэгээ элэгдсэнээс болно. Ийм үед хайрцагны нугасны голыг лентээр ороох, таарах диаметр бүхий цахилгаан утасны бүрээсийг авч углах гэх мэтээр холхиог дарж болно.

Түгжээний хэсгийн дэгээний элэгдсэн хэсэгт мөн ороох, бүрээс хийх, тулгуур резинийг солих, байхгүй бол өөр резин тааруулан хайчилж тулгуур болгон нааж болох юм. Нөгөө талаар хайрцагны дотор тал зөөлөн доторлогоогүй байвал хатуу зүйл хийсэн үед торжигноод байдаг. Иймд хатуу зүйл хийхгүй байх, эсвэл алчуурт ороож хийх, нимгэн порлоноор доторлон арга хэмжээ авч болно.

5. Хоёр суудлын хоорондох тавцан болон хянах самбартай

холбогдсон хэсгийн нимгэн зөөлөвч шалчийх муруй наагдсан зэргээс залгаас дээр дуугарч болно. Иймд шинээр зөөлөвч хийх хэрэгтэй.