ШАВАР, УС ИХ ТУУЛСАН БОЛ АГААРЖУУЛАЛТЫН ШЛАНКЫГ ШАЛГАХАА МАРТУУЗАЙ №203

Автомат кроп, урд хойд чулак, редуктор, туслах кроп гэх мэт хүч дамжуулах эд ангийн гэр (корпус) нь бүгд амьсгалын шланктай байдаг. Учир нь ажиллагааны үед доторх тос халж, агаарыг халаах бөгөөд халсан агаар нь дээшээ амьсгалын шланкаар гарч байхаар хийгддэг. Амьсгалын шланкны үзүүр нь дотроос хийг гаргах л үүрэгтэй байдаг.

Ашиглалтын явцад тухайн шаланк тасрах, бөглөрөх, зэврэх зэрэг эвдрэл үүсдэг. Хэрвээ та машинаа өндөрлөсөн бол агааржуулалтын шаланкыг уртасгаж байхыг зөвлөе!

Тасарвал

Хэрвээ тасарвал тухайн редуктор эсвэл туслах кропон дотор ус орох, ус орсноор тосыг ээдүүлж тосолгоогүй болгож шаарик, редукторыг дуутай болгоно мөн тос цацаж түвшинг багасгадаг. Энэ үед тосыг даруй 2-3 удаа үечлэлтэйгээр солих хэрэгтэй. Өвлийн нөхцөлд тос ээдсэнээр редуктор зуурах, ажиллагаа хүндрэх, бензин зарцуулалт ихсэх зэрэг сөрөг нөлөөтэй.

Бөглөрөх

Шавар усаар их явсан бол агааржуулалтын шаланкыг шалгуулж байгаарай. Бөглөрснөөр халсан агаарыг дээш гадагшилж чадахгүй 2 тийшээ сальникаар үлээж тос хөлөрсөн шинж тэмдэг илэрдэг. Энэ үед шаланкны бөглөрлийг нээж хэрвээ сальникаар тос хөлөрсөн бол шинээр солих нь зүйтэй.